ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уурхайчид уулын оройд гольфын талбай байгуулах цаг айсуй
Уурхайчид уулын оройд гольфын талбай байгуулах цаг айсуй

                              Цагаан тоостой танилцсан сурвалжлага-4

Бидний энэ удаагийн цагаан тоостой танилцсан сурвалжлах аялал үйлдвэрийн уурхайчдын, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэний хийж буй биологийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцсанаар өндөрлөсөн юм. Үнэхээр Эрдэнэтийн уурхайчдын сүлд дуунд гардагчлан  “Уулыг өргөх ухааны тэнхээтэй

                                                                                                                                                                                          Удмаа дагасан уурхайчин би...”гэдэг үг тэдний  амьдралаас, уурхайчдын өдөр тутмын ажил хөдөлмөрөөс урган гарчээ. 

Цагтаа энд сүндэрлэж байсан уулыг  ухааны тэнхээгээрээ өргөөд ашиг шимийг нь ард түмэндээ зориулаад үлдсэнийг нь бас нэгэн уул болох 1320 метрийн өндөртэй далан болгож яваа тэдний ажил үйлсийг магтан дуулахгүй байхын аргагүй. Уурхайчид Эрдэнэт уулынхаа энд тэнд ухсан нүх, овоолсон шороо үлдээгээд, орхиод явдаг хариуцлагагүй хүмүүс биш аж. Аргагүй л хариуцлагатай уул уурхайг дэлхийн жишигт хүртэл хөгжүүлж яваа тэдний ажил хөдөлмөрийг хараад гадна дотныхон үнэхээр дуу алддаг гэнэ. Бид ч бас тэдний нэг байлаа. Бид эхлээд Хүдрийн ил уурхайн хамт олон, Эрдэнэтийн олон мянган уурхайчдын хамтын хүч хөдөлмөрөөр 2007 онд анх нөхөн сэргээлт хийж эхэлсэн тэр талбайд зочиллоо. Уурхайчид энд чулуун дээр мод ургуулж чадаж байна. Өнөөдрийн байдлаар энд олон мянган улиас, шинэс ургаж байна. Бүр сүүлдээ тэд чацаргана тариалсныг хараад уулын оройд, хадан дээр яаж ургуулж чадаж байна вэ хэмээн өөрийн эрхгүй гайхахад хүргэсэн юм.  

Үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа “Уурхайчид бид гэлтгүй Эрдэнэт хотын иргэд энэ уулынхаа буяныг хүртэж байгаа. Хүртэж дууслаа гээд орхиод явчихаагүй. Тэртээ 2000 оны эхэн үеэс техникийн нөхөн сэргээлт хийсэн газар дээр биологийн нөхөн сэргээлт хийсэн. Энэ ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Жил бүр тодорхой талбайд бид биологийн нөхөн сэргээлт хийдэг. Уурхайчдынхаа хүчээр хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ чиглэлийн мэргэжлийн сургуулийн оюутнуудтай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар бид нийтдээ 40 гаруй мянган мод суулгаад байна. Энэ ажилдаа бид өөрсдийн гэсэн технологийг гарган авч эзэмшиж чадсан. Төө хүрэхгүй хэмжээтэй моддыг энд авчирч суулгасан. Тухайн үед зарим хүн энэ жижигхэн модод яаж ургах юм бэ гэж ч байлаа. Гэтэл үнэхээр ургаж болдог гэдгийг манайхан нотолсон шүү. Энэ хаврын мод тарилтыг харж байхад уулнаас 1 метрээс багагүй өндөртэй мод авчирч суулгаж байна. Ургалт удаан, их эмзэг байдаг л даа. Бид төө шахам хэмжээтэйг энд суулгаж тарихад байгальтайгаа амархан дасан зохицож тэр байдлаараа ургах чадвар нь илүү байдаг юм билээ. Үүнийг бид энд нотолсон. Дээр нь нэмээд хэлэхэд зарим газраа бид үйлдвэрийнхээ, хотынхоо ирээдүйн хэтийн төлөвтэй уялдуулж хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Та бидний энэ зогсож байгаа газарт бид гольфын талбай байгуулна. Яагаад болохгүй гэж. Газрын тогтоц, нөхөн сэргээсэн байдал зэргээс нь харвал хийж болно. Энэ өвөл цасгүй байсан учраас одоо сайн ногоороогүй л байна. Ногоороод ирэхэд нь харвал үнэхээр гольфын талбай байгуулах боломж бүрэн бий. Энэ уулын орой дээр гарч ирээд хотынхоо тийш дурандаад, тааваараа алхаж ирээд гольф тоглож болох тийм орчинг бүрдүүлэх боломж байгаа. Санасан, төлөвлөсөн зүйл бий. Үүнийгээ ажил хэрэг болгохын тулд уурхайчидтайгаа, үйлдвэрийн удирдлагуудтайгаа хамтраад хийж, бүтээж чадна гэж бодож байна. Уул уурхайн аялал жуулчлал эндээс л, манай үйлдвэрээс л эхлэг л дээ” хэмээн дэндүү итгэлтэй өгүүлж байлаа. “Эзэн нь юмаа мэдэж эргэ нь усаа хашдаг” гэдэгчлэн уурхайчид үнэхээр ажлаа мэддэг, ирээдүйгээ төлөвлөж чаддаг юм байна.

Үнэг, хярс, туулай тэргүүтнүүд энд нутагшжээ

Уурхайчдын нөхөн сэргээлт хийж бүтээн байгуулсан  тэр талбай үнэхээр хэн хүний сэтгэлийг гижигдэх эд юм байна л даа хэмээтэл бидний хөтөч Байгаль, орчин ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Жавхланбат “Хүн гэлтгүй амьтад ч манай энэ талбайд нутагшаад байна. Үнэр, хярс, туулай энд тэнд гүйж харагддаг. Ялангуяа туулай бол элбэг шүү. Биологийн нөхөн сэргээлтийг сайн хийгээд, мод бут тариад ирэхлээр амьтад хүртэл гүйгээд ирдэг юм билээ. Яваандаа тарвага нутагшуулах талаар бодож байна” хэмээсэн юм. Үнэхээр мал малчин хоёр өвсний соргог, усны сайныг хөөн нутаг сэлгэн оторлодог бол зэрлэг ан амьтад ч амьдрах орчин нь бүрдсэн энэ газарт хүчит техникийн дуу чимээнээс тэр бүр жийрхэлгүй нөхөн сэргээсэн газарт ирж байгааг харвал уурхай гэж ухаад хаясан нүх, овоолсон шороо биш.

Шороо, чулуун дээр мод бут тарьж, ан амьтан сүлжилдсэн тэр орчмын бүс нутгийг “ан амьтны амьдралын уурхай” гэж ойлгомоор ч юм шиг. Бидний зогсож буй газраас нэлээн доохно энэ жилийн нөхөн сэргээлтийн ажил ид өрнөж байлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран ажилладаг их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд ирчихсэн хаврын мод тарилтаа хийж явна. Өнөөдрийн тэдний тарьсан мод аравхан жилийн дараа бяцхан төгөл, улмаар ой болно.

Бидний энэ удаагийн “Цагаан тоостой танилцсан сурвалжлага” уншигч таньд нэгийг бодогдуулсан биз. Салхи дэгдсэн хаврын цагаар цагаан тоос дэгдээд нүд ам руу ороод үнэхээр хэцүү. Хэн ч үүнийг сайхан байна, амар байна гэж хэлэхгүй. Харин цагаан тоосны дэгдэлт, тархалтыг хязгаарлахаар дэлхийн жишигт хүрсэн энэ том үйлдвэрийнхэн ёстой л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Дээр нь хүн болоод техникийн хүч хүрэхгүй, хүрч болохгүй газар байдаг бололтой. Түүнийг даван туулахын төлөө, тэндээс босч дэгдээд байгаа цагаан тоосыг гурван ч янзын аргаар дарах гэж хичээж байгаа уурхайчдын хөдөлмөр, зүтгэлийг бид зөв ойлгох хэрэгтэй санагдсан. Түүнээс биш УИХ-ын сонгууль дөхсөн үед гишүүн болохыг мөрөөдсөн нэг нөхрийн “Цагаан тоос аюулын хэмжээнд хүрлээ” гэх үгээр хоол хийж унтаад сэрсэн хүн шиг ухасхийх нь яавч зөв шийдэл биш. Хажуугаар нь “Цагаан тоосонд хордоод байна. Гурван сая төгрөг өг. Нэмээд сар бүр 200 мянган төгрөгийн нөхөн олговор олго” гэж ирээд л хэвлэлийн хурал хийж байгаа нөхдөд хэлэхэд тийм хэмжээний мөнгө авчихаад ийм дүнтэй нөхөн олговор цохичихвол цагаан тоос та бүхний ам хамраар орохгүй болчих уу. Харин хамтарч ярилцаад шийдлээ гаргаад эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарч болох нөхцлөө  хамтраад бүрдүүлбэл яасан юм бэ. Тэгээд ч манайд л хэрэгждэггүй болохоос олон улсад бол уурхайн бүс нутгаас 8 км-ээс доогүй газарт иргэдийн суурьшлын бүсийг байгуулдаг юм билээ. Мөнгө нэхэхийнхээ өмнө, аюул боллоо гэж хашхирахаасаа урд цагаан тоос гэж яг юу юм бэ, хаанаас дэгдээд байгаам, үүнийг яаж шийдэж байгаатай та бүхэн танилцчихвал арай өөр мэдрэмж төрнө. Түүнээс биш ширээний ард суугаад цагаан тоос муухай, баба гээд сургуулийн сурагч, цэцэрлэгийн багачуул ч хашхирч чадна. “Морьтой болоод завтай сан бол” гэдэг үг байдаг. Тэгвэл одоо морь хэрэггүй, цаг зав чинь байвал цагаан тоостой танилцах боломжийг үйлдвэрийнхэн олгож байна. Тэдний хийж, хэрэгжүүлж буй ажилтай танилцаад санал бодлоо солилцоод хамтраад ажиллахыг, хамтдаа цагаан тоосны дэгдэлтийг дарвал яасан юм бэ. Эмнэлгийн үзлэг энэ тэр чинь одоо хийгдэх гэж байна. Санаа зоволтгүй, цагаан тоостой л эхлээд танилцчих. Танд ч гэсэн санаа оноо байгаа л болов уу.        

 

УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/