ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жаргалантын иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа уламжлав
Жаргалантын иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа уламжлав

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг Жаргалант сумын иргэд, сонгогчидтой уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Энэ удаагийн уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү болон Жаргалант сумын удирдлагууд оролцлоо. Иргэд нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм.  

Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах зэрэгт саналаа хэллээ. Мөн Орхон аймгийг хотын статустай болгохдоо эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан заагаагүй, сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болох. Сумын Засаг дарга огцорвол дараагийн Засаг даргыг аймгийн Засаг дарга шууд томилдог байх, аймгийн ИТХ-ыг сумын ИТХ-аас бүрдүүлдэг болох гэж байгаа зэргийг иргэд шүүмжилж байсан юм.

Мөн    Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх заалтын хүрээнд Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй  жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно гэж заасан байна. Энэ заалтыг иргэд нааштай хүлээж аваагүй. Харин 50 насны иргэн сонгохыг дэмжиж байсан юм. Учир нь 55 настай хүн зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогдсоноор ажлын бүтээмж бага байна. Тэтгэвэртээ гарах гэж байгаа хүнийг заавал Ерөнхийлөгч болгох шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

 Мөн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тодорхой заалт оруулах, Их хурлын гишүүдийг иргэд сонгодог ч буцаагаад татдаг байх  зэрэг заалтыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн О.Содбилэгээр дамжуулан хууль тогтоох дээд байгууллагад уламжилсан юм.

Одоогийн Засгийн газрын эмх замбараагүй бүтцийг тогтвортой байхаар оруулж ирсэн нь зөв гэдгийг иргэд хэллээ. Түүнчлэн орон нутгийн иргэд суманд намчирхал, талцал их байгаа тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтсан сумын Засаг даргыг иргэд сонгох заалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, сонгогдсон сумын Засаг дарга багийн Засаг дарга нараа томилохдоо боловсролтой, ажил хийх хүнийг томилдог байхаар журамд оруулж өгөхийг хүссэн юм.

Б.Рэнцэнханд

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА