ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Үүрийнтуяа: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажилласан
Д.Үүрийнтуяа: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажилласан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийсэн билээ. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа оролцож үйлдвэрийн эдийн засаг, санхүү болон 2019 оны эхний хагас жилийн талаарх мэдээллийг өгсөн юм.  Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээлч хамт олон 2019 оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулсан. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 452.1 мянган тонноор илүү хүдэр боловсруулсан үзүүлэлт юм. 2019 оны эхний 6 сарын байдлаар зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна. Үйлдвэрийн энэхүү үндсэн үзүүлэлтүүдийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайн байгаа. Эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 106.2 хувиар биелүүлсэн. Үйлдвэрлэл, эдийн засгийн гол үзүүлэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажиллалаа, манай хамт олон. Үүний үр дүнд 2019 оны эхний хагас жилд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь улс, орон нутгийн төсөвт 530 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна” хэмээсэн юм.  

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА