ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтчүүд 270 км давхиад л Улаанбатаар ордог болно
Эрдэнэтчүүд 270 км давхиад л Улаанбатаар ордог болно

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 51 хувь нь аж төрж байна. Анх 400 мянган хүн амтай байхаар төлөвлөж байсан нийслэл хотод хүн амын өсөлт нь 1,6 сая болтлоо нэмэгджээ. Үүнээс шалтгаалан агаар, хөрсний бохирдол та бидний төсөөллөөс илүүтэйгээр нэмэгдэж, эрүүл амьдрах орчин нөхцөл алдагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагавар хотууд бий болгох, Эрдэнэт, Дархан хотууд руу дэд бүтэц шинээр татах, зам дагуу суурин газар бий болгох талаар ярьж эхлээд байна. 

Тиймээс “Эрдэнэт хотын хөгжил бодлого судлагааны хүрээлэн”-ээс дараахь судалгааг гаргалаа.  Энэ нь Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл 370 км зам туулан очдогийг 100 км-ээр багасгаж заавал Дарханаар дамжин өнгөрөхгүйгээр шууд  Эрдэнэт хоттой холбох боломж байгааг харсан байна.  Ингэснээр зөвхөн Улаанбаатар–Эрдэнэт хүрэх зам багасаад зогсохгүй Орхон аймгаас гадна Булган, Хөвсгөл гээд  бүхий л аймаг суурингууд Улаанбаатар хоттой холбогдох зам 100 км-ээр хасагдана гэсэн үг юм. Түүнчлэн Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 270 км шулуун зам тавихаас гадна Монгол Улсын анхны хурдны галт тэрэг, хурдны авто замаар зорчих боломж ч нээгдэх ажээ. Үүнийг дагаад 50–60 км тутамд 150–200 мянган хүн оршин суух даац бүхий шинэ сууринг байгуулах, өөрөөр хэлбэл Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл 4-5-н жижиг хот суурин бий болгох юм. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хүн амыг тархаан суурьшуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна.

Уг төслийн зураг төсөл хийгдэж эхэлсэн бөгөөд энэ ажлын шугамаар “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ ӨМӨЗО-ны “Шин Тай” групп (Зам барилга, гүүр, хот төлөвлөлт)-ийн удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтанд 150-200 мянган хүнтэй жижиг хотын төлөвлөлтийг хийх судалгааны талаар, мөн Эрдэнэт хотын наадмын талбайн төлөвлөлтийн дагуу зурагдсан Спортын битүү дээвэртэй ордныг хамтран барьж байгуулах төслийг ярилцжээ. “Шин Тай” групп нь Ордос хотын нийт барилгын 80 хувийг дангаар нь барьсан бөгөөд  40 мянган хүний суудал бүхий 4 том цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулсан туршлагатай ажээ. Та бүхэн санаж байвал өнгөрсөн жил “Miss world” тэмцээн Ордос хотод тус цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан юм.

Тус компаний удирдлагууд энэ оны наймдугаар сард Бат-Өлзийн Бат-Эрдэний урилгаар Монгол улс, Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхээр болжээ.

 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА