МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өвөлжилтийн бэлтгэл 69 хувь гэдгийг Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрсөнгүй
Өвөлжилтийн бэлтгэл 69 хувь гэдгийг Тэргүүлэгчид хүлээн зөвшөөрсөнгүй

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан даваа гарагт Нутгийн удирдлагын ордонд боллоо. Энэхүү ээлжит хуралдаанаар

  • 2019-2020 оны Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл  хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тухай,
  • Аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай,
  • Хугацаа сунгах тухай,
  • Бусад гэсэн асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Тэргүүлэгч аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Тэргүүлэгч  “Эрдэнэт Ус ДТС”ОНӨҮГ-ын захирал Д.Бүүвэйбаатар, Тэргүүлэгч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Мөнхбат, Тэргүүлэгч Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхдалай нар оролцсон юм.

2019-2020 оны  аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн учраас аймгийн ЗДТГ-ын хэлтэс, алба, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар болон Тэргүүлэгчдийн асуултад хариулт өглөө.

Хуралдаанаас 2019-2020 оны аймгийн болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаад зарим асуудалд Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч аравдугаар сарын 15-ны дотор дахин энэ асуудлыг авч хэлэлцэхээр болсон юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны тавдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдааны 39 дүгээр тогтоолоор “2019-2020 оны хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөө”-г баталсан. Төлөвлөгөөнд нийтдээ аймгийн хэмжээнд 36 нэр төрлийн ажил авч хэрэгжүүлэхээр тусгасан байв. Аймгийн ЗДТГ-ын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлаас 5 нь бүрэн хэрэгжсэн, 23 нь хэрэгжиж байгаа, хугацаа болооогүй болон удаашралтай байгаа 8 ажил, нийтдээ төлөвлөгөөний хэрэгжилт 69 хувьтай байна хэмээн танилцуулсантай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тэр бүр санал нийлэхгүй байлаа. Бүр зарим ажил зөвхөн цаасан дээр нэр төдий байхад өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө яаж ч хичээгээд 69 хувьд хүрсэнийг хэн хүнгүй ойлгоход хүндрэлтэй байсан юм.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН