ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Санхүүгийн зах зээл” өдөрлөгт эрдэнэтчүүдийг урьж байна
“Санхүүгийн зах зээл” өдөрлөгт эрдэнэтчүүдийг урьж байна

Амарын талбайд ирэх сарын 2-ны лхагва гарагт  Санхүүгийн зохицуулах хороо, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран “Санхүүгийн зах зээл” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь УИХ-ын харьяа байгууллага агаад энэ жил санхүүгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд хүрч ажиллах, зөвлөгөө мэдээлэл түгээх үүднээс 21 аймагт ажиллаж өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Санхүүгийн зохицуулах хорооныхон манай аймагт ажиллаж, иргэдэд мэдээлэл түгээх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. 

Саяхан даа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллаж иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр “Зэс эрдэнийн хувь” компанийн төлөөлөл “24 мянган хүн 600 гаруй сая төгрөгөөр хохироод байна, Алтанхуягаас бидний хохирлыг барагдуулж өгөөч, Овоолгоо л авмаар байна, Ерөнхий сайд аа хохирлоо барагдуулж авмаар байна” гэх зэргээр асууж бараг л газар дээр нь асуудлаа шийдүүлэхээр зүтгэж байлаа. Тэгвэл энэ удаад тэрхүү хохироод байгаа 24 мянган хүн “Санхүүгийн зах зээл” өдөрлөгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооныхонд хандах боломж нээгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооныхон та бүхэнд албан ёсны хариу өгөх нь ээ.

Мөн энэ үеэр үнэт цаас, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой иргэдийн гомдлыг шийдвэрлэх ажээ. “Уурхайчин” соёлын ордонд “Санхүүгийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг иргэдэд өгөх юм байна. Иргэдийн хувьд, тэр дундаа жолооч нар албан журмын даатгалд хамрагддаг. Аливаа асуудал гарсан үед даатгалын байгууллагууд хэт нэг талыг барьдаг, зарим тохиолдолд хохирлыг шийддэггүй, удаадаг зэрэг даатгалын байгууллагатай холбоотой гомдол багагүй гардаг. Ийм асуудалд орж байсан иргэд Санхүүгийн зохицуулах хорооныхонд хандахад илүүдэхгүй нь бололтой. Түүгээр ч үл барам бидний нэр дээр байдаг 1072 хувьцааны талаарх мэдээллийг ч эндээс авах боломжийг Санхүүгийн зохицуулах хороо, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн бүрдүүлж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутагт тус газрыг төлөөлөн аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн Төсөв, санхүүгийн шинжилгээ, үнэлгээ, бүртгэл харицсан мэргэжилтэн П.Энхжаргал ажиллаж байгаа ажээ. Уулзалт хэлэлцүүлэг иргэдэд нээлттэй болох тул өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.  Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжид хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй УИХ-ын харьяа байгууллага юм.

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА