ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баян-Өндөрийн “Сум хөгжүүлэх сан”, 14, 20 дугаар сургуулиуд “Хангалтгүй” дүн авчээ
Баян-Өндөрийн “Сум хөгжүүлэх сан”, 14, 20 дугаар сургуулиуд “Хангалтгүй” дүн авчээ

Аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд  Санхүүгийн хяналт, аудитын албанаас Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллагад улирал бүр дотоод аудит хийдэг. Эдгээр байгууллагууд  Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулдаг юм. Төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээллийг оруулдаг. Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн дотоод аудитын дүн нэг, хоёрдугаар улиралд 96 хувьтай гарсан байна. 

Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Л.Булганцэцэг “Эхний улиралд долоон байгууллага, хоёрдугаар улиралд гурван байгууллага “хангалтгүй” үнэлүүлсэн. Хоёрдугаар улиралд Баян-Өндөр сумын “Сум хөгжүүлэх сан”, 14 болон 20 дугаар сургууль Шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан. Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хувьд улирал дараалан алдаа дутагдалтай байсан учраас албан шаардлага хүргүүлсэн” тухай ярьсан юм.

Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны хуралдаанд төлөөлөгч нар хэд хэдэн асуудлыг тодрууллаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Баасанжав Шилэн дансны цахим хуудсанд мэдээллээ бүрэн оруулаагүй, удаа дараа  алдаа гаргасан албан хаагчдад ямар хариуцлага тооцохыг асуулаа.

Хоёр улирлын турш хангалтгүй үнэлүүлсэн 14 дүгээр сургуулийн мэдээлэл оруулагч, нягтланд арга хэмжээ авахыг сануулсан байна. Төрийн албаны тухай хуулиар удирдах ажилтанд мэдээлж, тухайн ажилтанд хариуцлага тооцдог байна. Орхон аймгийн  ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос манай аймагт шилэн дансны бүртгэл, хөтлөлт жигдэрсэн байна гэдгийг онцолж байсан юм. Нийт дүнгээр аймгийн хэмжээнд Шилэн дансны хэрэгжилт хоёрдугаар улиралд 96.6 хувьай гарчээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА