ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хувьцаа эзэмшигчид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ашиг хүртэх ёстой гэж үзлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хувьцаа эзэмшигчид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ашиг хүртэх ёстой гэж үзлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт үйлдвэр”-т хувь эзэмшихээр 1990-ээд онд өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараа өгсөн иргэдийн эрх ашгийг хамгаалж, үйлдвэрийн ашгаас дээрх хувьцаа эзэмшигчид болон үйлдвэрийн ажиллагсдад ногдол ашиг өгөх ёстой гэж үзэж байна. Энэ үзэл бодлоо илэрхийлж, Орхон аймагт хоёр хоногийн хугацаатай ажиллажээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Монгол- Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” хэзээнээс улс төрийн намын санхүүжүүлэгч байж, ялсан намын мөнгө угаах гол хэрэгсэл болсоор ирсэнийг олон жил ярьсан. Үйлдвэрийн Монголын талын 51 хувиас ашиг хүртэх ёстой хүмүүс нь тус үйлдвэрт өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараа нийлүүлсэн жирийн иргэд байгаа. Энэ хүмүүс өнөөдөр үйлдвэрээс ашиг хүртэх ёстой. Иймд эхний ээлжинд МАХН-ын сонгуулийн гол уриа болох Шударга ёсны төлөөх тэмцлийн дагуу УИХ-ын гишүүний хувьд өмнө нь төдийлөн яригдаж байгаагүй энэ сэдвээр ирэх намрын чуулганаас өмнө судалж, ажлын хэсэг байгуулахаар эрхэм гишүүн зорьсон байна. Энэ удаа Эрдэнэтийн хэвлэл мэдээллийнхэнд анхны мэдээллийг өгч, иргэд өөрийнхөө чин сэтгэлийн хүслээр нэгдэж, УИХ-ын гишүүнтэйгээ хамтран ажиллахыг хүслээ. МАХН Орхон аймагт УИХ-ын төлөөлөлтэйн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийг хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, хувьцаа эзэмшигчдэд ашиг хуваарилах байдлаар ажиллаад эхэлвэл, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг бусад уул уурхайд хэрэгжүүлэх сайн жишээ болох юм. Ингэснээр монгол хүн баялгийнхаа жинхэнэ эзэн нь байх боломжийг эхлүүлнэ гэж УИХ-ын гишүүн ярьлаа. Өмнөх сонгуулийн эхэн үеэр “Зэс эрдэнийн хувь” нэртэй иргэдээс хуримтлал үүсгэсэн компани байгуулагдаж, тодорхой тооны иргэдийн төлөө ажиллахаар ярьж байсан ч сонгуулийн дараагаар сураггүй болсон. Иймд зөвхөн хувьцаа эзэмшигчид, үйлдвэрт ажиллагсадын төлөө гэж явцуурахаас илүүтэй Орхон аймгийн 90 гаруй мянган иргэдийн төлөө “Эрдэнэт үйлдвэр”-ийг ажилладаг байх тогтолцооны төлөө тууштай ажиллахыг сэтгүүлчид эрхэм гишүүнээс хүссэн юм. Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” Хөгжлийн шинэ концепци боловсруулан, Эрдэнэт хотын иргэдэд чиглэсэн нийгмийн талын олон ажлыг хийхээр зорьж байгааг УИХ-ын гишүүнд үйлдвэрийн удирдлага танилцуулсан байна. Үүний нэг томоохон жишээ нь үйлдвэр өөрийнхөө хөрөнгөөр орчин үеийн  тоног төхөөрөмж бүхий оношлогоо эмчилгээний төв бариад дуусч байгаа. Үйлдвэрээс үүсч буй тоосжилт, ууршилтын нөлөөгөөр хүн амын дунд зүрх судасны өвчлөл өндөр байдгийг энэ үеэр хэвлэлийнхэн хөндлөө. Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлагаар “Эрдэнэтэд үйлдвэр” тойрсон томоохон асуудал, ирээдүй рүү чиглэсэн гэрэл гэгээтэй нэгэн сэдэв дэлгэгдэж байна. Улс төрийн хүрээнийхний дунд хатуухан хэлүүлж, “оймсны хүүхэд” гэж нэрлэгдэхэд хүрсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, түүний цаана МАХН-ын бодлогоор 2016 оны УИХ-ын сонгуульд уул уурхайн компаниудаас ашиг хүртэх эрхтэй гэж олон нийтийг хөөрөгдөх сонгуулийн нүүдэл харагдах талтай. Гэсэн ч жирийн иргэн хүн өмч хувьчлалаар томоохон газруудаас ашиг хүртэх нь зүй ёсны асуудал гэдэг мессежийг олон нийтэд анхлан хүргэж буй нь шинэлэг санаа юм болов уу. Улс төрийн нүүдэл яаж өрнөхийг харж байя. Н.Төр
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ