ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түрээсийн орон сууцны 70 хувийг түрээслүүлэх, өмчлүүлэх, 30 хувийг худалдахаар шийдэв
Түрээсийн орон сууцны 70 хувийг түрээслүүлэх, өмчлүүлэх, 30 хувийг худалдахаар шийдэв

           Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Түрээсийн орон сууцанд хамруулах журмын төслийг хэлэлцэж баталлаа.  Тэргүүлэгчдийн саналаар түрээсийн орон сууцны 70 хувийг иргэдэд түрээслүүлэх, өмчлүүлэхээр шийдэж, үлдсэн 30 хувийг худалдахаар боллоо. Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах 315 айлын түрээсийн орон сууцанд найман зорилтот бүлгийн иргэдийг хамруулна.

Орхон аймгийн ЗДТГ-т гурван мянга гаруй өргөдөл ирсэн байна. Ихэвчлэн залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настнууд түрээсийн орон сууцанд орохыг хүсчээ. Түрээсийн орон сууцыг Засгийн газрын захиалгаар Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан. Иймд түрээсийн орон сууцны тодорхой хувийг борлуулж, Хөгжлийн банкинд төвлөрүүлэх шаардлагатай юм.  Нийтдээ таван жилийн хугацаанд 21 тэрбум төгрөг төлөх тооцоо гарсан байна. Шинээр баригдсан 315 айлын орон сууцыг 100 хувь иргэдэд түрээслүүлвэл, жилд 780 сая төгрөгийн орлого бүрдэнэ. Иймд аймаг, орон нутгийн зүгээс Хөгжлийн банкинд төвлөрүүлэх өрнөөс салахын тулд тодорхой хувийг худалдан борлуулахаар журмыг боловсруулжээ.

Түрээсийн орон сууцны 30 хувийг худалдан борлуулж, үлдсэн 70 хувийг түрээслүүлнэ. Ингэхдээ 23 хувийг нь залуу гэр бүлд, 25 хувийг төрийн албан хаагчдад, 15 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд, 5 хувийг 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, 5 хувийг өрх толгойлсон эцэг, эхэд, 20 хувийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд, 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд түрээслүүлэхээр журамд заажээ. Орон сууцны нэг метр квадратын үнэ 4500 төгрөг байх юм. Иргэд түрээсийн төлбөрөөс гадна цахилгаан халаалт зэрэг хэрэглээний төлбөрөө төлнө. Таван жилийн хугацаанд энгийн түрээслэх гэрээ байгуулах, аль эсвэл түрээслээд өмчлөх боломжтой. Өмчлөх хүсэлтэй иргэд түрээсийн төлбөр дээр нэмж байрны урьдчилгаа болон тодорхой хувийг бүрдүүлнэ гэдгийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА