МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТИЙН ИРГЭД ЯПОН УЛСАД ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
ЭРДЭНЭТИЙН ИРГЭД ЯПОН УЛСАД ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ар гэрийнхээ санхүүгийн асуудлыг шийдсэнээр жилд хэдэн сая ам доллараар яригдах их хэмжээний мөнгөн урсгалыг Монгол улсад төвлөрүүлдэг. Өндөр хөгжилтэй оронд ажилласнаар, дээд мэргэжилтэй төрийн байгууллагад ажиллаад авдаг цалинг 3-4 дахин нугалж олдог нь нууц биш юм. Энгийн л нэг үйлчлэгч, асрагч,  туслах ажилтан, зөөгч хийхэд л авдаг ажлын хөлс шүү дээ. Тиймээс амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд өндөр хөгжилтэй оронд ажиллах сонирхолтой иргэдийн тоо жилээс жилд өсөж байна.  Гагцхүү хууль ёсны дагуу ажиллаж, амьдрах эрх олж авна гэдэг тийм ч амар биш юм. 

Тэгвэл “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгаа”-ны тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилсан “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Нийгмийн халамжийн корпорацад асрагч, сувилагчаар ажиллах сонирхолтой  гэрээт ажилчдыг бүртгэж эхэлсэн байна. Сувилагч, асрагчаар ажилладаг, ажиллаж байсан туршлагатай, япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.  Эхний ажил болгож 2019 оны 12 сарын 1-нд Япон улсын нийгмийн корпорацийн захирал Масамичин Кома болон Огавара нарыг  Эрдэнэт хотод урьж   Эрдэнэтийн залуустай биечлэн уулзуулах юм байна. 

Уг ажлыг Монгол улс болон Япон улс хоорондын 2019 оны 4 сарын 18-нд байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны санамж бичиг”-ийг үндэслэн Япон улсын нийгмийн корпорацтай хамтран ажиллахаар болжээ.  Эхний удаад анхан шат болон түүнээс дээш япон хэлний мэдлэгтэй хүмүүсийг 99350825 дугаарт бүртгэж байна.  

 

 “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” хөтөлбөр үргэлжилж байна 

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН