ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО“ сургалтын нээлт боллоо
“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО“ сургалтын нээлт боллоо

 Монгол улсын шадар сайдын ажлын алба, ОБЕГ, МУЗН-ийн  хамтран зохион байгуулсан  “Гамшгийн Эрсдэлийг Бууруулахад Эмэгтэйчүүдийн Оролцоо” анхдугаар үндэсний чуулганы гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Онцгой байдлын газар, Улаан Загалмайн Хороо хамтран Орхон аймгийн эмэгтэйчүүдийн нөлөөллийн багийн гишүүдийн “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО“  сургалтыг  2019 оны  12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж өнөөдөр тус сургалтын  нээлтийг  хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг , аймгийн Засаг даргын орлогч А.Батжаргал, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Г.Ганбаатар, аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Д.Тунгалаг нар  оролцлоо. 

Аймгийн хэмжээнд нийт нөлөөллийн 9 багийн гишүүд бэлтгэгдэж байгаа бөгөөд Нөлөөллийн 1-р багт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ЭДЦС- ТӨҮК, ЭБЦТС-ТӨҮК-ны эмэгтэйчүүд.

Нөлөөллийн 2- р багт:  БСУГ,  Их дээд сругууль, МСҮТ, ЕБС, СӨБ-ын эмэгтэйчүүд

Нөлөөллийн 3-р багт Баян–Өндөр, Жаргалант сумын багийн засаг дарга нар 

Нөлөөллийн 4 -р багт  Малчин эмэгтэйчүүд

Нөлөөллийн 5- р багт  Хууль хяналтын болон Зэвсэгт хүчний  байгууллагын эмэгтэйчүүд

Нөлөөллийн 6 - р багт Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд

Нөлөөллийн 7- р багт Хэвлэл мэдээллийн байгууллагын эмэгтэйчүүд

Нөлөөллийн 8 - р багт  Төрийн байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд

Нөлөөллийн 9 - р багт  Эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүд тус тус хамрагдаж байна. 

Нөлөөллийн баг тус бүр 3 сарын хугацаанд бэлтгэгдэж,  чиглүүлэгчдийн  тусламжтайгаар зорилтот бүлэг буюу байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд зөв мэдлэг мэдээллийг хүргэж, гамшгийн эрсдэлийн судалгааг гаргах, эрсдэлийг эрэмбэлэх, авах арга хэмжээ, мэдлэг мэдээллийг олгож, хамтран зохион байгуулан ажиллах юм. 

Сургалтын удирдах багийн бүрэлдэхүүнд:  

- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг 

- Аймгийн Улаан Загалмайн Хорооны дарга,  “Гамшгийн Эрсдэлийг Бууруулахад Эмэгтэйчүүдийн Оролцоо” анхдугаар үндэсний чуулганы төлөөлөгч  Д.Тунгалаг. 

- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс, тэргүүлэх хуульч, “Гамшгийн Эрсдэлийг Бууруулахад Эмэгтэйчүүдийн Оролцоо” анхдугаар үндэсний чуулганы төлөөлөгч  З.Жаргалмаа. 

Сургалтын чиглүүлэгч багт: 

- Улаан Загалмайн Хорооны ахлах ажилтан Б.Нандинжаргал 

- ОБГ - Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн дэслэгч С.Саруул 

- Улаан Загалмайн Хорооны Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтан Г.Золжаргал 

- Улаан Загалмайн Хорооны Нийгмийн эрүүл мэнд, Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ажилтан  Б.Сансар 

- ОБГ- ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Дэслэгч  Д.Болорцэцэг

- Улаан Загалмайн Хорооны Нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих хөтөлбөрийн ажилтан Д.Мөнхнаран нар ажиллаж байна. 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА