ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монголд анх удаа Эрдэнэтэд эко будаг үйлдвэрлэж эхэллээ
Монголд анх удаа Эрдэнэтэд эко будаг үйлдвэрлэж эхэллээ

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк /ШУТП/-ийн дэргэдэх будгийн үйлдвэр нээлтээ хийлээ. Монгол улсдаа л анхных гэж  тооцогдох энэхүү үйлдвэр нь хоногт 3 тонн, сард 90 тонн будаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 12 төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлэхээр болж байна. Ийнхүү Орхон аймгийн Засаг дарга Батлутын санаачилгаар байгуулагдсан “Эрдэнэт ШУТП” нь одоогоор 4 дэх үйлдвэрээ ашиглалтанд оруулаад байна. Эрдэнэтчүүд ийнхүү импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. 

Манай улсын хувьд будгийн үйлдвэр байдаггүйгээс болоод гадны улс орнуудаас импортоор будаг оруулж ирдэг. Тэгвэл  энэ удаад импортыг орлох бүтээгдэхүүн буюу үнэргүй, монгол технологиор гаргаж авсан эко будгийг Эрдэнэтийнхэн үйлдвэрлэж эхэллээ. Тодруулбал Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар байгуулагдсан Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк судалгаа шинжилгээний ажлыг сүүлийн 2 жилийн хугацаанд хийж дэлхийн будгийн өлгий нутаг гэгдэх Финьланд улсад лабораторийн дүгнэлтийг гаргуулжээ. Европ стандартад тулгуурлан  усан суурьтай, үнэргүй, монгол технологиор гаргаж авсан эко будаг нь хурдан хатдаг, давхарлаж будах шаардлагагүй гээд олон талын давуу талтай. Санхүүжилтийн хувьд 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Манай улсад ихэвчлэн БНХАУ, ОХУ, БНСУ-аас маш их хэмжээний будаг импортоор орж ирдэг. Тиймээс үнийн хувьд итпортоор орж ирж байгаа будгийн үнээс харьцангуй хямд өртгөөр борлуулагдана гэдгийг албаныхан онцолж байна.

Нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн удирдлагууд болон аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, агенталгийн дарга нар оролцож, будгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Нээлтийн үеэр аймаг орон нутгийн удирдлагууд Эрдэнэт ШУТП-ийн байр, газрын асуудлыг бүрэн дүүрэн шийдэхээр болсоныг дуулгасан. Ингэснээр хувийн хэвшилтэй хамтарсан жижиг дундн үйлдвэрүүд олноор байгуулах  боломжийг бий болгож байгаа юм. Тиймээс цаашид бүтээн байгуулалтад ашиглах будгаа орон нутгаасаа шийдэж, илүү том ирээдүйнхээ төлөө хамтран ажиллах боломж нөхцөл бүрдэхээр болжээ. Одоогоор Эрдэнэт ШУТП нь 2017 онд байгуулагдаж гагнуурын электрод, химийн лаборатори, 4 улирлын хүлэмж зэрэг нийт 4 үйлдвэрийг байгуулж дэргэдээ 10 гаруй компанийг бойжуулж байна.

Р.Ханд

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА