ЛХАГВА
2025.05.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Биатлонч охин “Монгол улсын шилдэг хүүхэд” болжээ
Биатлонч охин “Монгол улсын шилдэг хүүхэд” болжээ

“Ирээдүйн Одод” сургуулийн 12-ийн А ангийн сурагч Чулуунбатын Бямбасүрэн 2019 оны “Монгол улсын Шилдэг хүүхэд” болжээ. Тэрбээр цана болон биатлоны  спортоор хичээллэдэг. Цанын спортын дэд мастерын зэрэгтэй. “Монгол улсын шилдэг хүүхэд”-ийн шагналыг маргааш Төрийн ордонд Ерөнхий сайд гардуулах гэнэ.

Тэрбээр цаны спортын төрлөөр улс, аймаг, бүсийн болон нэрэмжит тэмцээнүүдээс 20 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Цаначин охин Ч.Бямбасүрэн хоёр жилийн өмнөөс дэлхийд өндөр хөгжсөн Монголд төдийлөн сайн хөгжөөгүй биатлоны спортоор хичээллэж багагүй амжилт үзүүлсэн юм. Энэ онд болсон хүүхдийн спортын зургадугаар наадмаас биатлоны төрлөөр амжилттай оролцож өөрийн оролцсон хоёр зайндаа мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Ч.Бямбасүрэн энэ онд Словак улсад болсон дэлхийн аварга шалгаруулах биатлоны тэмцээнд өөрийн оролцсон зайдаа 40 гаруй орны 60 гаруй тамирчнаас 19 дүгээр байрт шалгарчээ. Мөн ОХУ-ын Сахалинд болсон Азийн хүүхдийн анхдугаар наадамд биатлоны төрлөөр оролцож 9 дүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Хятад улсад болсон биатлоны цуврал тэмцээнд дөрөвдүгээр байр, намрын хоёр төрөлтийн тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Цанын спортын дэд мастер Ч.Бямбасүрэн Европ тивийн биатлоны спорт нэн өндөр төвшинд хөгжсөн  Герман, Австри, Франц, Швейцарь улсад болсон цуврал тэмцээнд амжилттай оролцсон байна.

Одоо тэрбээр 2020 оны нэгдүгээр сард Швейцарь улсад болох хүүхэд, залуучуудын олимпод оролцох бэлтгэлээ хийхийн зэрэгцээ Европод болж буй цуврал тэмцээнд амжилттай оролцож байна. Саяхан Италийн биатлоны нэрт дасгалжуулагч түүний авьяас чадварыг үнэлж өөрийн багтаа уралдуулах санал тавихын зэрэгцээ түүнийг дасгалжуулан ажиллаж байгаа аж.

Ч.Бямбасүрэн ээж, эмэгтэй дүүгийнхээ хамт Эрдэнэт хотод амьдардаг. Хүүхэд, залуучуудын 2020 оны олимпод амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгахын тулд ээж нь цалингийн зээл авч хоёр сая гаруй төгрөгөөр цана авч өгсөн байна. Биатлоны тамирчны хувьд уралдаан тэмцээнд оролцоход сайн цана, спортын нэртэй брэндийн буу, сум хамгийн чухал байдаг. Хүүхэд, залуучуудын олимпод манай улсаас биатлоны төрөлд хоёрхон тамирчин оролцож байгаагийн нэг нь “Ирээдүйн Одод” сургуулийн 12-ийн А ангийн сурагч Ч.Бямбасүрэн юм. Өнгөрөгч есдүгээр сарын эхнээс 12 дугаар сар хүртэл тэрбээр багш, дасгалжуулагчийн хамт Төв аймагт тэмцээний бэлтгэл хийж байгаад Швейцарь улсыг зорьсон юм.

Биатлонч охин Ч.Бямбасүрэн дүү Халиуны хамт

Биатлоны тамирчин Ч.Бямбасүрэнг эх орноо, Эрдэнэт хот, Орхон аймгийн тамирчин сурагчдаа төлөөлөн хүүхэд, залуучуудын олимпод явах гэж байхад нь бид аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч, дарга нартай уулзан сэтгэлийн дэм, санхүүгийн бага ч гэсэн тусламж үзүүлээч гэж хандсан боловч нэг нь ч ойлгож хүлээж аваагүй. “Өө өвлийн спорт юм уу. Биатлон гэдэг чинь юу билээ бөмбөгтэй хоккей гэдэг билүү” хэмээн асуудалд хандсан. Багийн бус ганцаарчилсан спортын төрөлд манай аймгийн дарга нар нэг тиймэрхүү, хөндий хүйтэн ханддаг юм билээ. Энэ спортын төрлийнхөнд олон улсын уралдаан тэмцээнд оролцоход нь манай улс замын зардлыг нь л олгодог аж. Тамирчны хувьд ганц аяга халуун чацаргана ч цагтаа сайн витаминжуулалт болдог. Ч.Бямбасүрэн  “Бид гадаадад тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн хувьд хүндрэлтэй. Ээжийнхээ өгсөн жаахан мөнгөөр хүргэх гэж бэлэн гоймон, буцалсан ус зэргээр л аргалдаг” хэмээн санаа алдаж билээ.

Түүний хувьд төрсөн дүү нь мөн л цанын тамирчин, Монгол улсын цанын спортын мастер. Эгчийнхээ хамт “Ирээдүйн Одод” сургуульд суралцдаг юм.      

 

 

 

 

 

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА