МЯГМАР
2025.05.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар энэ өдөр босоо байлаа
Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар энэ өдөр босоо байлаа

Насанд хүрэгчдийн УАШ жүдо бөхийн “Эрдэнэт 2020” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэй 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медалийг Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Хүслэн, Хөвсгөл аймгийн тамирчин О.Баасанхүү нар хүртсэн. Харин мөнгөн медалийн эзнээр “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гэрэлмаа тодорсон бол аваргын алтан медалийг “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Наранцэцэг хүртсэн. Тэрбээр УАШТ-нд хоёр дахь удаагаа ийнхүү түрүүлсэн билээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д аваргын алтан медалийг “Хилчин” спорт хорооны жүдоч, ОУХМ Б.Хорлоодой хүртжээ. Мөнгөн медалийг Баянхонгор аймгийн тамирчин, 2019 оны дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Л.Сосорбарам хүртэж, “Алдар”-ын Э.Бадамгарав, Сэлэнгэ аймгийн “Шинэ бадрах” клубын Ц.Сарантуяа нар хүрэл медалийн эзнээр тодорсон юм.

Жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ХУД-ийн тамирчин Б.Алтанцэцэг анх удаагаа түрүүлж алтан медаль, “Женко” клубын жүдоч Д.Халиунаа мөнгөн медалийн эзэн болсон юм. Хүрэл медалийг “Сүлд” спорт хорооны Ч.Отгонцэцэг, “Эрч” спорт хорооны Ц.Хулан нар хүртэв.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ганхайч энэ өдөр жүдогийн татамигийн жинхэнэ эзэн нь байж УАШТ-ндээ 5 дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр 2016, 2017, 2018, 2019 онд түрүүлээд байсан юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан боллоо. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 66 кг-д алтан медалийг “Эрч” спорт хорооны жүдоч, ОУХМ Л.Өнөболд эр бяр, жүдогийн мэхний гайхамшгийг үзүүлж түрүүллээ. Мөнгөн медалийг гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, хүрэл медалийг “Хангарьд” спорт хорооны жүдоч Г.Марал-Эрдэнэ, “Женко” клубын Б.Ариунболд нар хүртсэн байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д жинхэнэ гал гарсан барилдаанууд болсон. Монголын жүдогийн хувьд 66 кг бол жинхэнэ тулааны талбар. Энэ удаад “Сүлд”-ийн Ганболдын Хэрлэн босоо байж алтан медаль хүртсэн. Мөнгөн медалийг “Алдар”-ын ОУХМ Б.Эрхэмбаяр хүртлээ. Хүрэл медалийн эздээр “Хилчин” спорт хорооны жүдоч, ОУХМ Ё.Басхүү, Д.Төмөрхүлэг нар тодорсон юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цэрэнбаатар энэ өдөр ёстой босоо байлаа. “Сүлд” спорт хорооны тамирчин тэрбээр өмнө нь 2016, 2018, 2019 онд УАШТ-нд түрүүлээд байсан. Тэгвэл тэрбээр энэ удаад дахин түрүүлснээр УАШТ-нээс дөрөв дэх алтан медалиа хүртсэн билээ. Мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Галбаатар, хүрэл медалийг гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ, Булган аймгийн жүдоч Г.Батболд нар хүртлээ.

Жүдо бөхийн УАШТ-нд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 1993-2000 онд завсаргүй 8 удаа, нийтдээ 16 удаа түрүүлсэн бол гавьяат жүдоч Д.Цэрэнханд 12 удаа түрүүлж гайхам амжилт үзүүлсэн байна.

О.Ууганбаатар 8, Ц.Наранжаргал 9 дэх удаагаа УАШТ-ндээ түрүүллээ

“Эрдэнэт 2020” насанд хүрэгчдийн УАШТ-ний хоёр дахь өдөр “Хангарьд” паласын татами дээр үнэхээр гал гарсан уран гоё, бахадмаар, бахархмаар барилдаанууд гарсан. Жүдочид шүүгчийн дохиотой зэрэгцэн өрж 6-9 секундын дотор өрсөлдөгчөө иппон  буюу цэвэр ялж үзэгчдийг уулга алдуулж байлаа. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 70, -78, + 78 кг-ын жингийн барилдаан болсон. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Батцэцэг, “Сүлд” спорт хорооны жүдоч Б.Лхагвадулам нар жингийнхээ хүрэл медалийн эзэд болсон юм. Харин мөнгөн медалийг “Боржин төв” клубын тамирчин, ОУХМ М.Даваасүрэн хүртсэн бол алтан медалийг Монгол улсын найман удаагийн аварга, ОУХМ, “Женко” клубын тамирчин Ц.Наранжаргал түрүүллээ. Тэрбээр ийнхүү 9 дэх удаагаа УАШТ-нд түрүүлж, татами дээр нүдэндээ нулимстай зогссон нь тамирчин хүний баяр, бахархлыг үзэгчдэд өөрийн эрхгүй төрүүлсэн билээ.

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд алтан медалийг кураш бөхийн дэлхийн хошой аварга, ОУХМ, “Алдар” спорт хорооны жүдоч О.Мөнхцэцэг, мөнгөн медалийг “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Сайнбуян, хүрэл медалийг Хан-Уул дүүргийн тамирчин С.Буянжаргал, “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Сугар нар хүртлээ.

Хамгийн хүнд жин болох +78 кг-ын жинд алт, мөнгөн медалийн эздээр  “Хилчин” спорт хорооны жүдоч Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар тодорсон. Хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчид болох ОУХМ Б.Номинзул, ОУХМ Х.Адъяасүрэн нар хүртэж хамгийн хүнд жинд “Алдар”, “Хилчин” спорт хорооны нядханууд хатуу боорцог гэдгээ харуулсан юм.

Харин эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд “Сүлд”-ийн О.Ууганбаатар босоо байж УАШТ-ндээ найм дахь удаагаа түрүүлсэн юм. Мөнгөн медалийг “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Дагвасүрэн хүртэж, хүрэл медалийн болзлыг “Эрч”-ийн Б.Улсболд, “Хурд” дэвжээний Б.Алтансүх нар хангасан билээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн хувьд ихээхэн онцлогтой. Өнгөрсөн онд Монгол улсын иргэн болсон Ираны тамирчин Сайид Моллай энэ жинд дэлхийд 3-т эрэмблэгдээд байгаа. Тэрбээр энэ өдрүүдэд Герман улсад хамтарсан бэлтгэлд гараад байгаа билээ. Өнөө жилийн УАШТ-ний энэ жинд “Жүдо академи”-ийн Японы улсын бөх хүч үзсэн.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд “Алдар” спорт хорооны жүдоч, ОУХМ Г.Алтанбагана түрүүлж гурав дахь удаагаа алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар хүртлээ. Тэрбээр өмнөх бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аваргын төлөө барилдахаар гарч ирсэн. Х.Цагаанбаатар гавьяат өнгөрөгч 2019 онд мөн л энэ жинд мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ жингийн хүрэл медалийг “Женко” клубын тамирчин ОУХМ Х.Түмэннасан, “Эрч” спорт хорооны жүдоч, ОУХМ Б.Тэнгис нар хүртлээ. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн хүрэл медалийн эзнээр “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Цэрэнням, Баянхонгор аймгийн жүдоч Б.Түвшинтөгс нар тодорсон. Мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Хангал хүртсэн бол алтан медалийг “Сүлд” спорт хорооны жүдоч, ОУХМ, Монгол улсын начин Б.Серык хүртлээ. Б.Серык 2019 онд энэ жинд улсад түрүүлж байсан билээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +100 кг-ын жинд олимпийн аваргын алт, мөнгөн медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр босоо түрүүллээ. Түүнтэй жингийн аваргын төлөө жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр өрсөлдөж мөнгөн медаль хүртнв. Хүрэл медалийг “Женко” клубын тамирчин О.Цэцэнцэнгэл, “Эрч” спорт хорооны жүдоч, ОУХМ Б.Тэмүүлэн нар хүртлээ.

“Эрдэнэт 2020” насанд хүрэгчдийн УАШТ-ний эмэгтэй шилдэг жүдочоор ОУХМ Ц.Наранжаргал, эрэгтэй шилдэг жүдочоор ОУХМ Л.Өнөболд нар тодорсон юм. Багийн дүн гарахад эмэгтэй багуудаас Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг гуравдугаар байрт шалгарлаа. Харин Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо хоёрдугаар байр, Н.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо тэргүүн байр эзэллээ.

Эрэгтэйчүүдээс Ц.Шийрэв дасгалжуулагчтай “Сүлд” спорт хороо эрэгтэй 7 жингийн 4-т нь алтан медаль хүртэж тэргүүн байрт шалгарсан юм. Хоёр, гуравдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Ц.Батцэцэг дасгалжуулагчтай “Эрч” спорт хороо шалгарлаа.

Энэ удаагийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх зун болох “Токио 2020” оны олимпийн наадмын өмнөх томоохон сорилго барилдаан болсон. Учир нь УАШТ-нд түрүүлсэн жүдочид олимпод барилдах эрхийн хувьд бусдаасаа давуу болж эх орныхоо нэрийн өмнөөс хүн төрөлхтний их спорт олимпийн наадамд оролцох боломжийн өмнө очиж буйгаараа онцлог байлаа.     

 

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Г.АЛТАНГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил