ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдаараа гангаръя
“Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдаараа гангаръя

 Мэргэжил нэгт анд маань албан томилолтоор явах замдаа Эрдэнэтээр дайрч хамтдаа үдийн зоог бариад аяндаа мордсон юм. Нэг л мэдэхэд бидний халуун яриа “Эрдэнэт үйлдвэр”, уурхайчдын амьдралын тухай, уурхайчдын төлсөн татвар монгол хүн бүрт хүрдэг талаар өрнөж билээ. Үнэхээр энэ үед бичигчийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”, уурхайчдаараа омогшиж, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Монгол улсын Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 6-нд тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон. Улмаар хуулийн хүрээнд Онцгой дэглэмийг дахин нэг удаа сунгаад байгаа. Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, уурхайчид ажилдаа хариуцлагатай хандаж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлжээ гэж ойлгоход болно. Яагаад гэвэл, өмнө нь төрийн 51, “Монголын зэс”-ийн 49 хувийнхан үйл ажиллагаа талаасаа ч,  улс төрийн хувьд ч үл ойлголцсон, бие биеэ хянасан, маргасан байдалтай явж ирсэн. Тэр бүү хэл энэ нөхцөл байдал нь жирийн уурхайчдад ч ажлаа сэтгэл амар хийх үндсэн нөхцөлд нь ч тээг, тотгор болж “Хэзээ ажлаасаа халагдах бол” гэсэн айдастай амьдарч ирсэн нь үнэн. Түүгээр ч үл барам тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар ямар байсныг эргэн саная.

2016 онд гэхэд “Эрдэнэт үйлдвэр” 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт  төвлөрүүлсэн байх юм. Харин 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөг  төсөвт оруулжээ. Нэг үгээр хэлбэл, 2016-2018 оныг “саарал жилүүд” хэмээн нэрлэвэл хол зөрөхгүй байх. Тэгвэл өнгөрөгч санхүүгийн жил буюу 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчид 41 жилийн түүхэндээ байгаагүй орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Тоон дүнгээр хэлбэл өнгөрсөн онд уурхайчид улс болон орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь яах аргагүй гайхам амжилт.  

Үүнийг өнөөх “саарал жилүүд”-тэй харьцуулж харъя. Уурхайчдын маань улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн 936.5 тэрбум төгрөг нь 2016 оныхоос  5 дахин их гээд бод. Цаашилбал, 2017 оныхоос 1.6 дахин их, 2018 оныхоос 1.4 дахин өндөр үзүүлэлт гэж үзэхэд яах аргагүй уурхайчдаараа нэг ч гэсэн удаа гангарахад буруудахгүй мэт. Дээр нь өнгөрөгч 2019 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс, орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийт 143.2 тэрбум төгрөг төвлөрүүлж чаджээ.

Энэ бүхнээс харвал өнгөрөгч 2019 он “Эрдэнэт үйлдвэр”, үйлдвэрийн уурхайчдын жил байжээ.  

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА