ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгалаа

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж олон асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаас манай улс “Covid-19”-өөс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа нөхцөл байдлыг дүгнээд дараахь шийдвэрийг гаргасан байна. Үүнд, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, коронавирусын дэгдэлтийн голомт болсон Хятад улсын мэргэжилтнүүд “Covid-19”-ийн дэгдэлтийн оргил үе нь хоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж болзошгүй хэмээн мэдээлж байгаа зэрэгтэй уялдуулан Засгийн газрын тогтоолоор хөл, хорио цээрийн дэглэмийг ийнхүү сунгалаа.

Энэ талаар Улсын онцгой комиссын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Эрдэмтэн, судлаачид БНХАУ-ын сар шинийн баяр энэ өвчнийг тархахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Энэ өвчний дамжих зам одоог хүртэл тодорхойгүй байна. ДЭМБ-аас энэ өвчний эсрэг авсан арга хэмжээнийхээ хүчийг сулруулахгүй байхыг анхааруулж байгаа. Манай улсаас Хятадад аялж, ажиллаж, амьдарч байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ хийсэн. Улсын онцгой комиссын ажлын хэсгээс коронавирусийн халдвар Монголд орж ирэх өндөр эрсдэлтэй гэдэг үнэлгээ хийсэн. Сэжигтэй тохиолдлуудыг өвчний нууц үе буюу 28 хоног тусгаарлаж байгаа. Засгийн газар өнөөдрийн нөхцөл байдлыг хэлэлцээд гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан байсан хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Одоогоор хөдөө орон нутаг, хот хоорондын чиглэлийн хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй. Цаашид Цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учраас тухай бүрт нь хэлэлцээд, шийдвэр гаргана. Спорт, фитнесс заалуудын үйл ажиллагааг хаагаагүй. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Хятад бол хорио цээрийн хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгачихсан байна лээ. Нүүрсний экспортыг үргэлжлүүлэх талаар Хятадын талтай ярьж тохиролцоно” гэлээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА