ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй

УОК-ын ээлжит хуралдаан энэ сарын 26-ны өдөр болж, Монгол Улс, Япон улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоогоод байгаа юм.

Уг шийдвэрийн хүрээнд Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэгээр өчигдөр 260 зорчигч Монгол Улсад ирсэн. Тус нислэгээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ирсэн бөгөөд нисэх онгоцны буудалд тусгаарлалтад орохыг эсэргүүцэж, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцаж, дайрч давшилсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Энэ мэдээллийн талаар Ц.Бат-Энхээс тодрууллаа.

-Өчигдөр та Японы нислэгээр Улаанбаатарт иржээ. Таныг 14 хоног тусгаарлагдахгүй гэж эсэргүүцсэн гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Өчигдөр Японы Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн. Тусгаарлагдахгүй гэж эсэргүүцсэн зүйл огт болоогүй. Хэн нэгэнтэй маргалдаж, ямар нэг асуудал үүсгээгүй.

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг ажлаас чөлөөлсөн гэдэг нь ор үндэслэлгүй худлаа мэдээлэл”

-МАН-ын дарга У.Хүрэлсүх ажлаас тань чөлөөлсөн гэж мэдээллээ. Дээрх асуудлаас болж та ажлаасаа чөлөөлөгдсөн юм уу?

-Хууль зөрчөөгүй. Ямар нэгэн ёс зүйн алдаа гаргаагүй. Ажлаас чөлөөлөгдөх асуудал үүсээгүй. Би намын бага хурлаас сонгогддог албан тушаалтан. Сонгуульт ажил хийж байгаа хүн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг ажлаас чөлөөлсөн гэдэг нь ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэж ойлгож байна.

“Хүчний байгууллагынхан намайг баривчилсан, гавласан зүйл болоогүй”

- Нисэх буудал дээр таныг гавлах, баривчлах үйл явц үнэхээр болсон уу?

- Тусгаарлагдахгүй гэж онцгой комиссын хүмүүстэй муудалцсан зүйл байхгүй. Хүчний байгууллагынхан намайг баривчилсан, гавласан зүйл болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Та эсэргүүцэл үзүүлээгүй гэж байна.Тэгвэл яг одоо хаана тусгаарлагдаж байгаа вэ?

-Одоогоор Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаад хэвтэж байна. Өнөөдрийн байдлаар 60-70 орчим хүн байна. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр байсан. Тусгай зориулалтын машинаар Жаргалантын тусгаарлах байранд очиж шинжилгээ өгчихөөд Цэргийн төв эмнэлэг руу ирсэн. Одоо эндээ байж байна.

-Ийм мэдээлэл хүлээж аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Таныг хүчээр баривчилж, тусгаарласан гэж хэвлэл мэдээллээр гарсан?

-Онгоц болон онгоцны буудал дээр албан ёсоор тусгаарлагдах өрөөг нь дамжаад гар тээш гэх мэт бүх эд зүйлс рүүгээ ариутгалын бодис цацуулсан. Тусгай машинаар Жаргалантын аманд очиж шинжилгээнд хамрагдаж, Цэргийн төв эмнэлэгт ирсэн гэдгээ албан ёсоор дахин хэлье.

Б.Ууганбаяр: Бидний ажилд төвөг удсан зүйл байхгүй

Мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа. Учир нь Б.Ууганбаяр нь нисэх онгоцны буудал дээр тухайн өдөр удирдлагаар хангаж, ажиллаж байсан юм.

-Сайн байна уу, Мэдээ.мн өчигдөр хэвлэлээр цацагдсан мэдээллийн талаар тодруулах гэсэн юм?

-Ах нь жаахан ажил ихтэй л сууж байна. Яах вэ?

-Танаас ганц зүйл тодруулбал болох уу?

-За хурдан асуугаарай.

- МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэгээр өчигдөр ирсэн. Нисэх онгоцны буудалд тусгаарлалтад орохыг эсэргүүцэн ажилтнуудтай зүй бус харьцсан гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ үнэн үү?

- Шал худлаа мэдээлэл. Би наад хүнийг чинь өөрөө удирдаж ажилласан. Тийм байдал гаргаагүй. “Онгоцноос буугаад тусгаарлагдах тасгаар гарна шүү” гэх мэт бүх шаардлагыг биелүүлсэн. Бидний ажилд төвөг удсан зүйл байхгүй шүү. Огт худлаа мэдээлэл яваад байна.

-Баярлалаа.

Эх сурвалж:medee.mn 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА