ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манай аймагт эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байна
Манай аймагт эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байна

Монголчууд нийтээрээ цэргийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэсээр багагүй хугацаа өнгөрчээ. Хэдийгээр аюулт өвчин цар тахлын хэмжээнд хүрч нийтээр Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед цэргийн баярыг эрдэнэтчүүд сүр дуулиан багатай, гэр ахуйн хүрээнд тэмдэгдэж байна.  

Гуравдугаар сарын 18-ныг Монгол цэргийн өдөр болгох шийдвэрийг тэртээ  1946 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар гаргаж байжээ. 2003 онд УИХ-аас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” гарган гуравдугаар сарын 18-ныг Монгол цэргийн өдөр болгож нийтээр тэмдэглэх тухай хуульчилсан. 1921 оны гуравдугаар сарын 18-нд Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлснөөр энэ өдрийг шинэ цагийн Монголын түүхэнд гүйцэтгэсэн Монгол цэргийн гавьяаг дархлан ийнхүү бүх нийтээрээ тэмдэглэдэг болсон.

Харин Орхон аймгийн эрчүүдтэй шууд  хамааралтай бараг л аймгийн ИТХ-аар батлуулан “Эрчүүдээ хайрлая” дэд хөтөлбөр боловсруулмаар хэмжээнд хүрсэн мэдээллийг  гэр бүл судлаачид, Жендэрийн үндэсний хороо, Статистикаас гаргаж байна. Бид Хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлсээр хэдэн ч оныг ч үдэв дээ байз. Гэтэл судлаачдын зүгээс өнөөдрийн байдлаар эрчүүдийн дундаж наслалт манай аймагт  66 нас хэмээн дуу нэгтэй хэлж байна. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байна. Зөрүү нь 9.7 жил гарсан нь манай аймгийн эрчүүдийн хувьд аюулын харанга дэлдэж буй хэрэг.  Улсын хэмжээнд  нийт нас баралтын 60.4 хувийг эрчүүд эзэлсэн байх юм. Энэ үзүүлэлтээр бид бусад аймаг, орон нутгаа тэргүүлдэг гэнэ. Тэр дундаа манай аймгийн эрчүүдийн дундаж наслалт хамгийн бага, улсын хэмжээнд сүүл мушгиж байгааг онцолж байна. Манай аймгийн эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү нь хамгийн их буюу 11.7 хувь гэсэн тооцоог гаргасан байна. Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар аймаг 10-аас дээш хувь их. Харин Говьсүмбэр аймаг энэ үзүүлэлтээр хамгийн бага буюу 3.7 хувьтай гарчээ.  Манай аймгийн эрчүүдийн нас баралт өндөр байгаа, эрэгтэй эмэгтэйчүүдийн наслалтын зөрүү улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 11.7 хувь байгаа нь  уул уурхай, тоос шороо, газар тариалан, хүнд хортой нөхцөлд ажилладаг зэргээс шалтгаалж байгаа ч дийлэнх нь эрчүүд биднээс илүү хамааралтай байна гэсэн судалгаа гарчээ. Бидний хувьд архидалт, ажилгүйдэл, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, хорт зуршил, эрүүл мэнддээ анхаардаггүй байдал, боловсролын төвшин, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт,  осол гэмтэлд өртөлт гээд нэлээн олон зүйлээс шалтгаалан ийм байдалд хүрсэн байж болох гэнэ.

Монгол улсад өнөөдрийн байдлаар 1 сая 575.6 мянган эрэгтэй байна. Тэдний 67 хувь нь хотод 33 хувь нь хөдөөд байдаг аж. Дунджаар 66 насалдаг, 29 насандаа гэр бүл болдог, нийт эрчүүдийн ердөө 15 хувь нь дээд боловсролтой байна. Эрчүүд дунджаар 1.3 сая төгрөгийн цалин орлоготой, нийт эрчүүдийн 1.1 хувь нь өрх толгойлсон байдаг гэнэ. Эрчүүдийн 46 хувь нь сонгуульд идэвхтэй ороцдог талаарх судалгааг 2019 оны байдлаар гаргажээ. Нийт эрчүүдийн 633.1 мянга нь ажилтай гэсэн байна. Монгол эрэгтэй эмэгтэй хүний насны зөрүү улсын дунджаар 8.5 жил  гэж статистикчид тогтоожээ. Жендэрийн үндэсний хороо ч эрэгтэй эмэгтэйчүүдийн насны зөрүү болон бусад асуудлаар анх удаа улсын хэмжээнд судалгаа хийсэн байх юм. Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 5.8 дахин их тохиолдлоор амиа хорлодог, өвчний улмаас нас баралт эрчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Хамгийн сонирхолтой нь үйлдвэрлэлийн ослоор нас барсан бүх тохиолдол дан ганц эрчүүд байжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн гэгддэг урологийн 5 эмнэлэгтэй бол эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн 6-хан эмч л байдаг ажээ.

Манай аймгийн БОЭТ-д эрэгтэйчүүдийн тасаг байгуулсан ч эмчийн асуудал нь өнгөрсөн жил тодорхойгүй байсан. Харин “Мэлмий” төвд эрэгтэйчүүдийн нэг эмнэлэг ажилладаг юм.   

 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА