ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Зоригтбаяр:Жаргалантчууддаа Баярлалаа
Г.Зоригтбаяр:Жаргалантчууддаа Баярлалаа

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон билээ.      

Тэгвэл Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж Улсын тэргүүний сумдаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Ховд аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо гэсэн 4 сумыг шалгаруулсан билээ.

     Өнөөдөр МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч Г.Золбаяр, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, Орхон аймгийн ХХАА-н газрын дарга Ж.Бат-Өлзий нар Жаргалант суманд очиж Монгол улсын Засгийн газраас олгодог “БАТЛАМЖ”, Улсын тэргүүний сумын тугийг гардуулан өглөө.

     Мөн энэ үеэр Улсын аварга болон аймгийн аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, аймгийн аварга малчдын шагналыг гардууллаа.

    Улсын аварга малчнаар Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Очирын Хишигсүрэн, Улсын аварга тариаланчаар Бадамваанчигийн Энхжаргал, “Алтан тошлой” ХХК-ийн механикжуулагч Ганболдын Насанжаргал, Улсын аварга тариаланч хамт олноор “Хан-Угтаал” ХХК-ийн хамт олон шалгарчээ.

  Аймгийн аварга малчнаар Нямсүрэнгийн Ганболд, аймгийн аварга тариаланчаар Бираасүрэнгийн Шижирбаатар, аймгийн аварга тариаланч хамт олноор “Алтан тошлой” ХХК тус тус шалгарсан байна.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА