БААСАН
2025.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уурхайчид өмнөх оны хүрсэн түвшинд хүрч ажиллана
Уурхайчид өмнөх оны хүрсэн түвшинд хүрч ажиллана

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр явагдлаа. Зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоороо ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл өглөө.  

Тайлант хугацаанд үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар ямар нэгэн зөрчил дутагдалгүй хэвийн ажилласан байна. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа гаднын байгууллагуудад зорилтот хяналт шалгалт явуулахаас гадна төлөвлөгөөт хяналт шалгалт, ажилчдын сургалтууд явагджээ. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ажилчдыг зориулалтын, ажлын тусгай гутал хувцсаа иж бүрэн өмсөж, халтиргаа гулгаа, аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй гэдгийг ч тус хэлтсээс анхаарууллаа.

      Энэ сарын 10-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тул бүтцийн нэгжүүд бүгд оролцож мод тарина гэж Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Ногоон хөгжлийн төв барьж байгуулах ажил үргэлжилж байна. Энэ төвийг Монгол улсын хэмжээнд загвар болохуйц зохион байгуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий захирал хэлж, холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

      Сарын эхнээс уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт, хүдэр дэх зэсийн агуулга, зэрэг үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс танилцуулж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 292 ажил төлөвлөснөөс гүйцэтгэл нь 65 хувьтай байна. 100 хувь биелсэн 189 ажил байгаа бол бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 10-р сарын зургаанаас эхлэн бүтцийн нэгжүүдэд өвлийн бэлтгэл ажилтай газар дээр нь үзэж танилцах ажлыг зохион байгуулахаар болжээ.

      Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд болох Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех болон бусад цех нэгжүүдийн удирдлагууд мэдээлэл өгч өнгөрөгч долоо хоногийн ажлын тайлан мэдээллийг өглөө. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, өргөтгөл шинэчлэлийн ажлууд болох Эмульсын тэсрэх бодисын үйлдвэр, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, ус хангамжийн гуравдугаар шугамын шинэчлэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн, өвлийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа тухай дээрх цехийн удирдлагууд мэдээлэл өглөө.

      Оны эхний есөн сарын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдийг хэлэлцэх тайлангийн хурал болно. Үүнтэй холбогдуулан бүтцийн нэгжүүд энэ сарын 9 гэхэд тайлангаа өгөх шаардлагатай гэдгийг Эдийн засгийн хэлтсээс санууллаа.

      Үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Хүний нөөцийн төлөвлөлт" сургалтад 17 бүтцийн нэгжийн 700 гаруй ажилчид хамрагджээ. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэтэй баялаг болох ажилчдынхаа хөгжлийн төлөө хүний нөөцийн таван цогц хөтөлбөр эхлүүлэн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Хөтөлбөрүүд жилийн турш үргэлжлэх тул үр дүнтэй байлгахын тулд бүтцийн нэгжүүд бүгд анхааран хамтарч ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хэллээ.

      Үйлдвэрийн хэмжээнд бүртгэлийн бодлогын зөрчилгүй байх шаардлагатай учир санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бараа материалын үнэ цэнийн тест боловсруулах ажил хийгдэж байна. Иймээс бүтцийн нэгжүүд судалгаанд идэвхтэй оролцохыг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэлж, энэ сарын 19-өөс 22-ыг дуустал тайлангийн хурал цахимаар зохион байгуулагдах болсон тухай мэдээллийг удирдлагуудад өглөө.

       Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ байгалийн баялгийг бид үндэсний баялаг болгохын төлөө ажиллаж байна. Хүрсэн түвшиндээ хүрч ажиллахын төлөө илүү үр бүтээлтэй ажиллах хэрэгтэйг үйлдвэрийн удирдлагуудаар дамжуулан нийт ажилчдадаа хүргэж байна.

      Монголын бахархал дэлхийн жишиг хэмээн алсын хараагаа уурхайчид бид тодорхойлсон. Алсын хараандаа хүрэхийн тулд ажлын уялдаа холбоотой байж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавруудаа биелүүлэн, хэмнэлт гарган, үр бүтээлтэй ажиллахыг Ерөнхий захирал сануулснаар өнөөдрийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

А.Бямбамаа

 

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН