НЯМ
2025.08.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
200 мянган еврогийн өмнө хэдүүлээ бөхөлзөх вэ
200 мянган еврогийн өмнө хэдүүлээ бөхөлзөх вэ
Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбатын санаачлагаар эрдэнэтчүүд германчуудтай хамтран Баян-Өндөр уулыг 200 мянган еврогийн ид шидээр бүрэн ойжуулах ажил өнгөрөгч хавар, зуны туршид яригдлаа. Зөвхөн энэ ажлаар Д.Энхбат дарга 3-4 удаа Герман улс руу зорчсон байх. Хамгийн эхний мэдээллээр ямар ч байсан Баян-Өндөр уулыг ойжуулахад зориулж Герман улс 200 мянган еврог Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран мөн төдий хэмжээний мөнгө босгох тухай Д.Энхбат дарга мэдээлэл хийж байлаа. Эрдэнэтчүүд бидний босгох 200 мянган еврог орон нутгийн төсөв, уулын үйлдвэр, байгаль орчин тэр дундаа мод тарих ажилд зориулсан төсөл, хөтөлбөрөөс бүрдүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр Баян-Өндөр уул хэдхэн жилийн дараа битүү модтой уул болох тухай дарга нар үнэхээр гоё ярьж эхэлсэн. Энэ тухай Д.Энхбат дарга ингэж хэлж билээ. “Баян-Өндөр уул цагтаа буга согооны орон байжээ. Одоо юу ч байхгүй. Аймгийн баруун талд Бугат гэдэг сум бий, Булган аймгийн. Эрдэнэтийн энүүхэн энд Согоотын ам гэж газар байх. Буга нь Бугатдаа согоо нь Согоотын аманд байгаад намрын цагтаа Баян-Өндөр ууланд ирж нийлдэг, учирдаг байжээ. Одоо тэр орчныг бүрдүүлэх ёстой” гэж билээ. Манай аймгийнхан өөрсдийн сангаасаа босгох 200 мянган евро нь бэлэн болсон. Харин германчууд луу унжаад байгаа ч юм уу бүү мэд, саяхан хэдэн хүн Герман улс руу 10 хоногийн албан томилолттой морджээ. Бүр тодруулбал, аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Байгаль орчны газрын дарга Х.Машбат, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Д.Гантүшиг, Хот тохижуулах газрын дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Р.Рагчаа нарын 5 хүн германчуудын бодит байдалтай газар дээр нь танилцахаар хүлгийн жолоог Берлин тийш залжээ. Дарга нарын албан томилолтын талаар ИТХ-ын болон аймгийн албан ёсны сайт дээр ямар нэгэн мэдээлэл алга. Тэр бүү хэл аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны бодлого, зохицуулалт хариуцсан ажилтан ч энэ талаар мэдээлэлгүй байна. Уг нь манай улсад мөрдөгдөж байгаа зарим нэг хууль, тэр дундаа Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас гаргасан журам, зааварт “Орон нутгийн төрийн захиргааны болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гадаад улсад ажиллах, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэгт холбогдох журмын дагуу асуудлаа танилцуулна. Үүний дараа олгогдсон зөвшөөрлийн хүрээнд гадаад улс, орон айлчилж болно” гэсэн байдаг. Үүний дагуу Гадаад харилцааны яамны албан ёсны сайтаас манай дарга нарын талаарх мэдээллийг хайлаа, юу ч алга. Ямар ч байсан Б.Мягмарсүрэн тэргүүтэй дарга нар Баян-Өндөр хайрханд мод тарих ажлаар Герман явсан тухай Нутгийн удирдлагын ордны “хананаас” олж мэдлээ. Одоо цагт чинь хана хүртэл чихтэй болсон хойно доо.             Д.Энхбат даргын мэдээлэл, Б.Мягмарсүрэн даргын ажлын айлчлалын үр дүнд бид ямар ч байсан энэ намрын мод тарилтаар Баян-Өндөр ууланд 400 мянган еврогийн өртөгтэй моджуулах төсөл хэрэгжиж эхлэх нь гэсэн тоймтой ойлголттой боллоо. Энэ хаврын мод тарилтын үеэр нэгэн ахмад настан надад ийн хуучилсан юм. Ахмадын яриаг тухайн үедээ сонсоод өнгөрсөн ч энэ хүний үгийг уншигчидтайгаа хуваалцах нь зөв байх. Тэрбээр “Бид ч баян хүмүүс юм аа. Жил бүр л толгойтой бүхэн мод тарьж байна. Хэдэн арван сая төгрөг зарцууллаа гэж ирээд л дарга нар ярих юм. Ийм их модыг тийм өртгөөр тарьлаа гээд Эрдэнэт хот модтой болсон уу гэж чамаас асууя. Үгүй л байгаа биз дээ. Тэгэж ярих юм бол би 1974 онд эвлэлийн илгээлтээр Эрдэнэт хотод ирсэн. Тэр цагаас л эхэлж Эрдэнэтэд мод тарьсан даа. Гэтэл өнөөдөр Баян-Өндөр уул, Эрдэнэт хайрхан эргэн тойрны уулсыг хар даа. Нүцгэн уулс л байгаа биз дээ. 40 жилийн өмнөх нь байг гэхэд 20 жилийн өмнө тарьсан модод одоо хаачив. 20, 30, 40 жилийн өмнө тарьсан мод ургасан бол өнөөдөр адаглаад түлшний хэрэгцээнд ашиглаж байхгүй юу. Бид жил болгон л мод тарьж байна гэж өөрсдийгөө нэг сайхан хуурах юм даа” хэмээн уртаар санаа алдсан юм. Үнэхээр бодох л үг дээ. Энэ жил аймгийн төсөвт Вокзалаас Барилгачдын талбай хүртэлх замын хажуугийн тарьсан модыг хамгаалахын тулд 1.0 тэрбум төгрөгөөр хашаажуулна гэж тусгасан. Одоо Баян-Өндөр уулыг тойруулаад хамгаалалтын торон хашаа, манааны 2-3 шовгор барих тухай яригдаж эхэлсэн. Өртөг нь хэдэн тэрбумаар гарч байгаа дуулдана. Эндээс харвал татвар төлөгчдийн мөнгө дарга нарт бол юу ч биш санагддаг юм байна. Орлогч дарга Д.Энхбат хэдэн удаа Германд очвол хамтрагчид маань “за” гэж хэлэх гээд байна. Заавал аймгийн ИТХ-ын даргыг маань авчирч байгаад бүр гар хөлийн үсгийг нь зуруулсаны дараа ажил эхлэх гээд байна уу. Эсвэл манай дарга нар нэг томоохон төслийн давалгаан дор ажил хөөцөлдөх нэрээр газар үзэж нүд тайлж явна уу. Дараагийн ээлжинд ямар хүмүүс Герман орныг зорих бол. Н.ТӨР
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА