БААСАН
2025.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
2021 ОНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
2021 ОНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА

 Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар 

- Орхон аймаг Эрдэнэт хотыг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах, 

- Аймгийн ИТХ-ын хороо байгуулах, бүрэлдэхүүн хорооны даргыг сонгож батлах, 

- Аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.  

    Хуралдааны эхэнд Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга А.Түвшинжаргал аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөны товч танилцуулгыг хийлээ. 

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан цахимаар хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар 

- Орхон аймаг Эрдэнэт хотыг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах, 

- Аймгийн ИТХ-ын хороо байгуулах, бүрэлдэхүүн хорооны даргыг сонгож батлах, 

- Аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.  

    Хуралдааны эхэнд Аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга А.Түвшинжаргал аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөны товч танилцуулгыг хийлээ. 

          Хөгжлийн төлөвлөгөө нь “Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай”  шинэ хуулийн орчинд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог ажээ. Түүнчлэн 2016-2020 онд 18 дэд хөтөлбөр хэрэгжиж байсан бол нэмж 6 дэд хөтөлбөр хэрэгжинэ. Төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

       Орхон аймаг Эрдэнэт хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө нь таван жилийн үндсэн чиглэлийн зорилго, зорилтын хүрээнд найман бүлэгт 170 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:  

      НЭГ: “ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ” зорилтын хүрээнд гурван зорилт найман арга хэмжээ тусгагдсан. Тус бүлэгт Эх хэл, уламжлалт зан заншил, түүхээ дээдлэх,  хотын соёл, зөв хүн болон төлөвших үйл ажиллагааг тусгажээ.  Номын өргөө бүхий цогцолбор барилгыг эхлүүлэх, Даваат, Наран багуудын соёлын төвийн барилгыг ашиглалтад оруулна. 

       ХОЁР:  ЭРҮҮЛ, БҮТЭЭЛЧ, ХӨГЖИХ ТЭМҮҮЛЭЛТЭЙ-ЭРДЭНЭТ ХҮН бүлэгт 5 зорилт 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэнээр үр өгөөжөө өгч багш боловсон хүчний мэдлэг боловсрол, ажиллах орчин нөхцөлд дэвшил гаргасан хэмээн үнэлэгдэж “Багш” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болжээ. Мөн 928 суудалтай сургуулийн барилга, Согоот багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Яргуйт багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна. 

        ГУРАВ: АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА бүлэгт 5 зорилт 25 арга хэмжээ тусгагдсан. 

Ахмад настанд ээлтэй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд “Ач санах" “Анхдагч” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөг бүхий сууцаар хангах бодлогыг дэмжин ажиллана. Ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, жижиг, дунд, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууд тусгагдсан байна. 

       ДӨРӨВ: ЭДИЙН ЗАСАГ бүлгийн хүрээнд 4 зорилт 8 арга хэмжээг хэрэгжүүлнэ. 

Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг өргөжүүлэн, цар тахлаас үүдэн тасалдсан харилцааг сэргээн хөгжүүлнэ.  Банк болон банк санхүүгийн байгууллагыг түшиглэн төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалах замаар “Хүүхэд-Эрдэнэтийн ирээдүй” хадгаламжийн аяныг өрнүүлэн зохион байгуулах зэрэг арга хэмжээ тусгагдсан. 

    ТАВ:  ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ-ЭРДЭНЭТ ХҮЧ бүлгийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем, “Цахим төрийн үйлчилгээ” төслийг батлуулан хэрэгжүүлж, Иргэд, байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авдаг болох ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хүн амын тоо, байршлыг харгалзан Баян-Өндөр сумын зарим багийг хувааж, баг нэмж байгуулах ажлын бэлтгэлийг хангах зэрэг 3 зорилт 6 арга хэмжээ тутгагдсан байна. 

     ЗУРГАА: НОГООН-ЭРДЭНЭТ ХОТ бүлгийн хүрээнд Эко ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх, усны нөөц, усан хангамжийг нэмэгдүүлэх, хотын ойролцоох суурьшлын бус газруудад мод тарьж ойн төгөл зурвас байгуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийт 4 зорилт 14 арга хэмжээ тусгагдсан байна. 

    ДОЛОО:  АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН -ЭРДЭНЭТ ХОТ бүлгийн хүрээнд мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах, гэр хорооллын болон орон сууцны хорооллын нутаг дэвсгэрт шаардлагатай цэгүүдэд камера суурилуулах ажлууд хийгдэнэ. Тус бүлэгт нийт 3 зорилт 19 арга хэмжээ тусгагдсан. 

       НАЙМ. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЭРДЭНЭТ ХОТ

Хотын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг төлөвлөж, зам харилцаа, инженерийн дэд бүтэц байгуулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Эрдэнэт хотын ДЦС-ын турбогенераторийг СС-50 мВт-аар өргөтгөх ажлыг дуусгана. Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хотын хог хаягдлыг дахин боловсруулах, татан зайлуулах төслийг Польш улсын зээлийн хэлэлцээрийн дагуу ажил эхэлсэн байна. 

 

 

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН