МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр өнөөдөр хэвийн ажиллаж байна
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр өнөөдөр хэвийн ажиллаж байна

-Эрдэнэт үйлдвэрийн тээрэм зогссон гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудалд тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тодруулга авлаа.

 Үйлдвэрийн Ерөнхий захирлын хувьд  үйлдвэрийн тээрэм зогссон гэсэн асуудалд албан ёсны ямар хариулт өгөх вэ?

-Эрдэнэт үйлдвэр оны эхнээс хэвийн ажиллаж байна. Үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаатай 24 цаг ажилладаг. Эрдэнэт үйлдвэр маань 40 гаруй жил ажиллаж байна. Мэдээж цагийн уртад техник, тоног төхөөрөмж хуучирсан. Энэ ажлыг бид дэс дараатай шинэчлээд явж байна. Та бүхэн хаягдлын аж ахуйн асуудлыг тодруулж асуулаа. Үйлдвэрийн баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуй бол Эрдэнэт үйлдвэрийн чухал дамжлагын нэг “гидротехнический саружен” гэж  хэлж болох объект юм. Тэнд баяжуулах фабрикаас баяжигдаад гарч байгаа нунтагласан хүдэр баяжуулах процест орж байгаа усыг хадгалдаг. Сэлэнгэ мөрнөөс 65 км-ээс ус татаж баяжуулах фабрикаа болон Эрдэнэт үйлдвэрийг усаар хангадаг. Мэдээж энд арвилан хэмнэлтийн бодлого явагдана. Байгаль орчноо хамгаалах бодлого яригдана. 40 гаруй жил хуримтлагдсан, тасралтгүй ажиллагаа явуулж байгаа хаягдлын аж ахуйд жил бүр 30 гаруй сая тонн булинга, нунтагласан тээрэмдэгдсэн элс  эргэлтээр, баяжуулах фабрикаа тэжээдэг ус хуримтлагддаг. Хаягдлын аж ахуйн нуур ил задгай байдаг. Өвлийн улиралд, хүйтний улиралд хөлдөлгүй яахав. Гэхдээ бид технологийн горимын дагуу ашигладаг. Энэ жилийн хувьд мөсний зузаан өмнөх жилүүдийхээс зузаан хөлдсөн. тэр утгаараа энэ усны түвшин буурсан хөлдөлтөөс шалтгаалж, тодорхой хугацаанд өөрөө нунтаглах хэсгийн термүүдийг зогсоох арга хэмжээ авсан. Ингэж зогсоохдоо бид дараагийн саруудад хийх ээлжит график засварыг наашлуулсан. Энэ нь аль болох бүтээгдэхүүний алдагдал гаргахгүй байх технологийн горимыг нарийн баримтлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж явуулсан. Өнөөдөр 3 сарын 1. Өнгөрсөн хугацаанд түрүүн би хэлсэн улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх мөнгөө бүрэн төвлөрүүлсэн, Засгийн газрын түүхэн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байгаа. Борлуулалтынхаа төлөвлөгөөг экспортод ачих зэсийн болон молебдины баяжмалыг төлөвлөгөөнөөс давуулж ачсан. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр хэвийн жигд ажиллаж байна. Эхний хоёр сарын бүх төлөвлөгөөт үзүүлэлтийн дүнг гаргаж, мэдээлэх болно.

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА