ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрөөс төрсөн тэрбумтнуудын тоо нэмэгдсээр
Төрөөс төрсөн тэрбумтнуудын тоо нэмэгдсээр
  Төрөөс төрсөн тэрбумтнуудыг Улаанбаатарт л байдаг гэсэн гэнэхэн ойлголт аль хэдийнэ алга болж, хөдөөд ийм нөхөд олноороо төрөн гарсаар. Эхнэр нь төрийн албан хаагч, нөхөр нь ялсан намын “баатар” нэгэн гэр бүлийн сүүлийн хоёр жилд хэтэрхий цулайсан нь олны нүдэн дээр ил. Гэр бүлийн хоёр Ланд-200 хөлөглөдөг байснаа, саяхан эхнэр нь Лексус-570 авч унажээ. Хотын баячуудын нөхөр нь Ланд, эхнэр нь Лексуст тухалдаг моодыг дагасан бололтой. Эх орон хөгжиж байхад, иргэн нь баяжилгүй яахав. Манай нэгэн Ерөнхий сайд “Бүгдээрээ баяжицгаая” гэж уриалаад эсэргүүн болон баригдаж явсан түүхтэй. Гэхдээ дээрх гэр бүлийн баяжсан “түүх” бохир аргаар гэдэгт л байгаа юм. Төрөөс явуулдаг тендерээр хэдхэн жилийн дотор цулайчих юм. Ил байгаа нь л машин болохоос цаанаа яасныг бид харахгүй шүү дээ. Эрх баригч намынхан гэхээр бүхнийг эз түрдэг гаж тогтолцоо Эрдэнэтэд бүр газар аваад байна. Гучин жилийн түүхтэй, салбартаа хамгийн шилдэг нь болох Монгол улсын “ТОП-100”-н компанийн нэг орон нутгийнхаа тендер шалгаруулалтанд ороод гурван сарын өмнө бий болсон жижигхэн аж ахуйн нэгжид ялагдах тохиолдол энгийн үзэгдэл. Гурван сарын өмнө тендер ”аав”-аас төрсөн тендер “охин” компани ялсан намын гишүүнийх. Нөгөө акул нь өөр намын хүнийх. Энэ бол ойлгомжтой ойлголт. Ялсан намын удирдлага “Чамд өгөх төрийн ажил алга. Харин тендер аваарай” гэх яриа энгийн хэллэг болж. Үүнээс гадна Эрдэнэтэд бас нэг шахааны баян газар бий. “Эрдэнэт үйлдвэр”-т намын гишүүн өөрөө орохгүй ч эхнэрүүдээ “улаан гэрэл”-ээр албан тушаалд суулгачихна. Нэг даргын эхнэр нарийн бичгээр, нөгөө даргын гэргий гадаад харилцааны ажилтан болчих юм. Үйлдвэр Авлигатай тэмцэх газартай гэрээ байгуулж, хээл хахуульгүй ажилчин авна гэж дарга нар нь гарын үсэг зураад байсан, биелэдэггүй ээ. Намын дарга гишүүний тогооны хүмүүс шалгаруулалтанд ороод тэнцэх нь байтугай, ганц нэгхэн жилийн дараа тэтгэвэрт гарах насны эмээ нар. Саяхан даа, манай аймгийн нэгэн томоохон дарга эхнэрээ ГОК-д ажилд оруулжээ. Түүний ажилд орох тушаал ганцхан өдрийн дотор гарч, 10 гаруй хүний гарын үсэг “ногоон гэрлээр” өдөртөө зурагдаж Эрдэнэтийн түүхэнд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй үйл явдал болсныг үйлдвэрийнхэн жиг жуг гээд л өнгөрсөн дөө. Өнөөх аймгийн том дарга дээрх үйлдлийг байх л ёстой зүйл мэт ярьж, өөрийгөө магтаж байхтай таарлаа. Энэ мэтээр эрх баригч нам гишүүдээ тендер, албан тушаалаар мялаах ажиллагаа үргэлжилж, одоо бараг оргил цэг рүүгээ дөхөж байх шиг. Эхнээсээ төрөөс төрсөн тэрбумтнууд болж, гэр бүлийн гишүүнийхээ тоогоор унах машинаар Эрдэнэтчүүдийг бишрүүлж байна. Хажуугаас нь харах юм бол бид хөгжил рүү биш, мөхөл рүүгээ мөлхөөд л байх шиг. Бага идэхгүй бол бахлуурт тээглэнэ гэдэг дээ. Төрийн албаны нэгэн даргын хүү үнэтэй машинаар найз нөхөдтэйгээ тансаглаж, хотын гудамжаар хөгжим хашгичуулан давхина. Аав нь мөн л ялсан намын гишүүн, агентлагийн дарга. Хүү өөрөө төрийн албан хаагч. Хүү эрхэлдэг албаараа мөнгөөр “бороо оруулдаг” гэсэн яриаг нэгэн бизнесмэн хуучилсан нь үнэний ортой. Хөрөнгө худалдаж авсан нөхөр гэрчилгээгээ гаргахаар өдөржин албан хаагчийн өмнө бөхөлзөнө. Бүтдэг юм байдаггүй. Ажил тарах дөхөхөд, сэтгэлд нь барагтай зүйл нийцдэггүй өнөө албан хаагч “За, гэрчилгээгээ нэг өдрийн дотор гаргуул. Яаралтай учраас илүү мөнгө төлнө шүү” гэж ахиухан хөлс авч халааслаад, доошоо гүйж орон, гэрчилгээг нь хэвлэчихнэ. Маргааш өглөө нь 14 хоногийн дараа гарах хөлсөөр мөнгийг нь төрийн дансанд тушаачихна. Ингээд гэрчилгээ эзнийхээ гар дээр, нэг өдрийн дотор хэвлэхээр авсан хөлс албан хаагчийн халаасанд, төрийн санд 14 хоногийн хугацаатай гэрчилгээний үнэ тушаагдсан. Бүх зүйл ОК, бүгд байр байрандаа. Гагцхүү мөнгө тушаагчийн гарын үсэг дуураймал. Харин сэргэлэн албан хаагч залуу тансаг хүлгээр гангарч, өсвөр насны хүүхэд мэт парти хийж, чөлөөт цагаараа хип хопчин шиг хувцаслана, харин ажил дээрээ костюмтай. Иймэрхүү тэрбумтнууд олширч байна. Эрх барьж байгаа намын дарга нарын дүү, дүүгийн эхнэр, хадам бүгд төрийн албанд суга дэвшицгээнэ. Ингэж л 2016 оны сонгуульд нэр дэвших гишүүдээ тордож, мөнгө босгож байх шиг. Намын гишүүдээс дунд шатны албан тушаалд очигсод үр хүүхдээ төрийн албанд бас л хавчуулаастай. Сумдын Тамгын газраар намын гишүүдийн хүүхдүүд пиг чихээстэй. Төрийн албыг намын алба болгоход дарга нь ч зоригтой, гишүүд нь ч санаачлагатай ажиллаж байна. Багийн дарга аав охин, хүргэнээ төрийн алба руу шургуулж, их сургууль дөнгөж төгссөн бацаан нь төрийн албаны шалгалтанд тэнцэх жишээний. Бүгд л ногоон гэрлээр, амьдрал үргэлж ийм дардан байгаад байвал сонин ч юм шиг. Ялсан намын энэ мэт увайгүй бодлогын балгаар жирийн иргэдийн амьдрал уруудсаар. Н.Төр
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ