МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал дарга шуурхайг гэрээсээ удирдав
С.Батжаргал дарга шуурхайг гэрээсээ удирдав

         Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай тодорхой шалтгааны улмаас үдээс хойш 15.00 цагт боллоо. 

Шуурхайг С.Батжаргал дарга гэрээсээ удирдав. Учир нь аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт томилолтоор ажилласан. Ирээд тусгаарлалтад 7 хонох дүрэмтэй тул ийнхүү гэрээсээ шуурхай хуралдаанд оролцлоо. Энэ нь Орхон аймгийн 100 гаруй мянган иргэнийг удирдаж байгаа аймгийн Засаг даргын хувьд үлгэр дууриалал болсон хэрэг. Халдварын голомттой бүсээс, тэр дундаа Улаанбаатараас ирэх хэнбугай ч гэрийн тусгаарлалтад 7 хонох ёстой. Аймгийн Онцгой комиссынхон гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг техник технологи ашиглан бүрэн хянаж байгаа.

Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг гэж манайхан ярьдаг. Хамгийн сүүлийн жишээ, Архангайн Хайрхан сум руу зорчсон иргэнээс корона илэрсэн. Шинжилгээний хариугаа хүлээлгүй хувийн унаагаар явсан иргэн дээрх сумын иргэдийг айдас, хүйдэст автуулсан. Нэн ялангуяа, манай аймгийн хувьд эрсдэл хамгийн их. Тиймээс хүн бүр, дарга, цэрэг, УИХ-ын гишүүн гэлтгүй дүрэм журмаа мөрдөж ажиллаж, амьдрах үүрэг бидний өмнө тулгарсан.

Аймгийн Онцгой комиссоос Орхон аймгийн харьяат иргэдээ татан авах шийдвэр гаргасан. Улаанбаатараас ирэх иргэд PSR шинжилгээ өгөөд Сөрөг гэсэн хариу гарсан нөхцөлд нутгийн зүг жолоо залах үүргээ биелүүлэх ёстой. Орос шиг бай л даа гэдэгчлэн Эрдэнэтчүүд аймгийн Засаг дарга шигээ байя л даа.    

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА