МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бид Өрсөлдөх чадвараараа 21 аймгаа тэргүүлээ
Бид Өрсөлдөх чадвараараа 21 аймгаа тэргүүлээ

Аймгуудын өрсөлдөх чадварын 2020 оны тайлан гарчээ. Энэ удаад манай аймаг дахиад л энэ үзүүлэлтээрээ 21 аймгаа тэргүүлжээ. 

Хоёр, гуравдугаар байрт Дорноговь, Дархан-Уул аймаг оржээ. Цааш нь жагсаавал Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Баян-Өлгий, Хөвсгөл, Төв, Дундговь, Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Булган аймаг орсон байна.

Энэ судалгааг тодорхой аргачлалын дагуу гаргадаг аж. Энэ жилийн хувьд аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 63 байна. Энэ нь 2019 оны үзүүлэлтээс 5 оноогоор буурсан дүн гэнэ. Өрсөлдөх чадварын үнэлгээг тооцон гаргахдаа

*** эдийн засгийн чадамж                                                                 

*** бизнесийн үр ашиг

*** засаглал

*** дэд бүтэц 4 үндсэн үзүүлэлтийг харьцуулан гаргадаг байна. Энэ жилийн тайлангаас харвал 7 аймгийн өрсөлдөх чадварын оноо өсч, 13-ынх буурч нэг аймгийнх өсөлт, бууралт үзүүлээгүй байна. Тухайлбал, Ховд, Увс аймгийн өрсөлдөх чадвар сайжрахад бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлтүүд нөлөөлсөн байх аж. Харин Төв, Говь-Алтай аймгийн хувьд засаглал, эдийн засгийн үзүүлэлт буурсан нь өрсөлдөх чадварын оноонд сөргөөр нөлөөлснийг судлаачид онцолж байна. Өрсөлдөх чадварын үзүүлэлтэд аймаг орон нутгийн удирдлагын эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлээр гаргаж байгаа бодлого хэр өгөөжтэй, үр дүнтэй байх нь аймгуудын шалгуурт томоохон нөлөө үзүүлдэг байна. Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сүүлийн 10 жил гаруйн хугацаанд гаргахад манай аймаг ямагт тэргүүлсэн юм. Манай аймгийн хувьд дээрх 4 үзүүлэлтээс эдийн засгийн чадамж гэсэн шалгуурт 3 дугаарт жагссаныг судлаачид онцолж байна.   

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА