МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хотод нотариатын үйлчилгээ тасалдахад хүрлээ
Эрдэнэт хотод нотариатын үйлчилгээ тасалдахад хүрлээ

Цар тахал дэгдсэнээс үүдэн амьдралын хэмнэл өөрчлөгдөх энэ тэрээс эхлээд зарим төрийн болон тусгай чиг үүргийн үйлчилгээ тасалдахад хүрээд байна. 

Тухайлбал, Эрдэнэт хотод өнөөдөр ганцхан нотариатч ажиллаж байна. Өчигдөр хоёр нотариатч ажиллаж байв. Нотариатын үйлчилгээ буюу гэрчлэх, баталж нотлох үйлчилгээ иргэдэд өдөр бүр тулгамддаг. Засгийн газар “Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа. Арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд 50 хүртэлх сая, аж ахуйн нэгжид 500 сая төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй зээлд болж өгвөл хамрагдахаар иргэн, аж ахуйн нэгжийнхэн банкинд хүсэлтээ хүргүүлж байгаа. Манай аймагт энэ хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий арилжааны банкууд дээрх зээлийг олгож эхэлсэн. Гэхдээ иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс баахан бичиг цаас, нотариатаар гэрчлүүлэхийг шаарддаг. Түүгээр ч үл барам зарим тохиолдолд нотариатын үйлчилгээний утга учрыг иргэд төдийлөн ойлгодоггүй. Аймгийн Засаг дарга С.Батжаргалын гарын үсэг, улаан тамга бүхий Захирамжийн эх хувийг нотариат нэг дөрвөлжин тэмдэг дарж   гэрчилж байна. Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын улаан дардастай тамга нотариатын тэрхүү тэмдэгнээс хүчингүй, эрх мэдэлгүй, үйлчлэх хүрээ нь хязгаарлагдмал байх гэж үү. Дээр нь арилжааны банкууд одоо ч хүртэл иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулахыг шаардсан хэвээрээ. Гэсэн атлаа арилжааны банк иргэний үнэмлэхийг иргэнтэй нь тулгаж байгаад шалгана, дээр нь хурууны хээгээр нь уншуулж мэдээллийг нь нягтлана. Нэмээд үнэмлэхээ нотариатаар баталгаажуулахыг шаардана. Нэг үгээр хэлбэл банкууд зохиомол хомсдол үүсгэж байна гэсэн үг.  

Нотариатчид халдвар авсан уу, аль эсвэл тодорхой ямар нэг шалтгаан байв уу. Үгүйдээ л өөрийгөө эрсдэлээс хамгаалж хаалгаа барьсан уу ямар ч байсан өнөөдөр Эрдэнэт хотод ганцхан нотариатч ажиллаж байна. Уг нь манай Эрдэнэт хотынхон гэлтгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалсанчлан монголчууд “Цахим Монгол” болох гэж байхад  нотариатын үйлчилгээ үнэндээ хоцрогдож байна. Тэд яагаад өнөөг хүртэл цахимжаагүй өдий хүрэв. Хэдхэн сарын өмнө нэгэн нотариат дээр дамнуурган дээр хэвтүүлсэн нэгэн өндөр настныг авчирч байхтай таарсан. Арай л байхгүй юу, нотариатынхан. Гэрээр нь, ажлын бус цагаар үйлчилгээ үзүүлнэ гэж байхгүй. Амьсгаатай л байгаа бол өргөөд ир, өөр арга байхгүй гэж хэлдэг.

Ямар ч байсан манай аймагт үйл ажиллагаа эрхэлдэг Монголын нотариатчдын тэнхимийн харьяа 8 нотариатч байдаг аж. Тэдний зарим нь өндөр насны тэтгэвэртээ суучихаад ийм үйлчилгээ үзүүлдэг. Тэдэнд ажлын ачаалал, энэ тэр бол үнэхээр хэцүү харагддаг, хөндлөнгөөс харахад. Бүр зарим нь “Удаан хугацаанд ажиллахгүй” гэсэн хаяг наагаад эзгүй байна. Нөгөө нэг нь тодорхойгүй шалтгаанаар ажиллахгүй байгаа. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс энэ асуудалд анхаарлаа хандуулж иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх тал руу өнгийгөөд нэг харвал асуудал нотариат дээр үүсч эхэллээ. Засгийн газрын “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх 2 их наядын хөтөлбөр” манай аймагт ганцхан нотариат дээр ирээд гацаж, зогсож мэдэхээр байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь байцаагч ингэхэд хаана давхиж явна вэ. 100 гаруй мянган хүн амтай, ирээдүйд “Метро политан” хот болох гэж байгаа Эрдэнэтэд 8-хан нотариатч хаанаа ч хүрэлцэхгүй байна. Нотариатчдын тоог нэмэх, эсвэл тэднийг цахимжуулах, бүр болохгүй бол бүх зүйл дээр нотариатын дөрвөлжин тэмдэг дардаг үйлчилгээний тоог хязгаарлах тал дээр ажилламаар байна.   

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА