ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажилтнаа үр зулбатал нь дарамталдаг, загнадаг эмэгтэй дарга байна, цаана чинь
Ажилтнаа үр зулбатал нь дарамталдаг, загнадаг эмэгтэй дарга байна, цаана чинь

Бид өнөөдөр яг ямар нийгэмд амьдарч байна вэ. Үндсэн хуулиар бол “Хүмүүнлэг , иргэний ардчилсан нийгэмд” гэж заасан болохоос биш үнэндээ зарим тохиолдолд боолын нийгмээс ч дор нөхцөлд амьдарч байж мэдэх нь. 

Манай аймагт нэгэн эмэгтэй дарга ажилтнаа үр зулбатал нь дарамталж, загнаснаас болж хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа дуулдана. Хэрэг шалгагдаж байгаа болохоор нэр ус, ажил, албан тушаалын талаар энэ удаад орхих ёстой. Гагцхүү  ийм эмэгтэй дарга манай аймагт байдагт л асуудлын гол мөн чанар оршино.

Намын нэрээр, сонгуулийн буянаар даргын сандал дээр зайдагначихаад орчноосоо тасарчихдаг, өөрийгөө бүхнээс дээгүүрт санадаг дарга нэртэй “хүн сармагчингууд” хаа сайгүй таардаг, энэ цаг үед. Нам нь нөгөө даргыг хамгаалдаг, намын нэр хүндээ бодох энэ тэр шалтгаанаар хүний эрх зөрчих, хууль ёсыг гажуудуулах явдал газар авчээ. Дээрх явдал бол үүний нэг жишээ. Хамгийн сүүлд л гэхэд аймгийн Засаг даргын шуурхай дээр “Байгууллагын дарга нар цар тахлын үед эргүүл, жижүүрээр ажиллаж байгаа. Тэд албан газраар явахдаа загнадаг, дарамталдаг, ажлаас хална хэмээн айлгадаг, сүрдүүлдэг” тухай хөндөгдсөн. Аймгийн Засаг дарга С.Батжаргал аргаа барахдаа “Хэн нэг шалгалтаар яваа хүн ажлаас халаад ч байдаг юм биш. Эрхээ хэтрүүлж болохгүй шүү нөхдөө” гэж сануулахав. Монголын уран сайхны “Ард Аюуш” кинон дээр “Заяасан цогцос нь ижил болохоос биш та бид хоёр адилхан. Та есөн ембүүгээ тэврээд би 9 эрүүгээ үүрээд эрлэгийн үүдэн дээр нэг уулзана аа” гэдэгсэн. Зарим дарга нарт ахмад үеийн уран бүтээлчдийн тэр сайхан кинонуудыг суулгаж байгаад нэг үзүүлэхсэн.

Нэг хэсэг бид нийтээрээ “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөр хэрэгжүүлсэн.  Гэтэл ямар ч байсан зарим дарга нар “эрдэнэтчүүдэд хайргүй” харин “дарга нарт, намдаа хайртай” байдаг бололтой. Манай аймгийн газар нутаг 84.4 мянга га. Түүнээс бэлчээрийн, хадлангийн, атаршсан газар, барилга байгууламжийн дэвсгэр газар, нийтийн эдэлбэр газар, үйлдвэрийн газар, уурхайн дэвсгэр газар, гэр хорооллын газар, авто төмөр замын газар, шугам сүлжээний газар, усан тээврийн газар, ойн сангийн газар, улсын хамгаалалттай газруудыг нь салгавал хариугүй жоохон газар дээр 100 гаруй мянган иргэн шавааралдаж байгаа. Нэг метр кв газарт  албан бусаар бараг 3-4 хүн амьдардаг. Ийм байж бие биенээ нам, үзэл бодол, эр эм, дарга цэргээр нь ялгаад, ялгаварлаад байх шаардлага байна уу.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН