ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.ҮҮРИЙНТУЯА: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР АРД ИРГЭДИЙН УС ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРТ 364.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА
Д.ҮҮРИЙНТУЯА: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР АРД ИРГЭДИЙН УС ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРТ 364.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

   Монгол Улсын хэмжээнд ковид-19 цар тахалтай тэмцэж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, уурхайчдаа халдвараас хамгаалах, эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх зорилго төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа мэдээлэл өглөө. 

-Цар тахлаас үүдэн үүссэн санхүү эдийн засгийн хямралыг даван туулахад Эрдэнэт үйлдвэр хувь нэмрээ оруулж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эрчим хүч, усны хэрэглээний төлбөрийг даахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, хичнээн төгрөг уг төлбөрт бүрдүүлээд байна вэ?

      -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 211 тоот тогтоолоор улс орны хэмжээнд үүссэн “ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлын үед ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор тэдний цахилгаан дулаан, уур ус, хог хаягдлын төлбөрийг энэ оны 7 сар хүртэл төр хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэх, өөрөөр хэлбэл, эрчим хүч, усны хэрэглээний  нийт 650 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олонд өгсөн. Тиймээс бид Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, манай үйлдвэрийн хамт олон 364.8 тэрбум төгрөгийг дээрх зардалд төвлөрүүлээд байна. Цаашид 7 дугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэг санхүү мөнгөний гачигдал, хямралгүй байх боломжийг бүрдүүлэх зохион байгуулалт хийн ажиллаж байна. 

-Цар тахлын үед ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

     -Коронавирусын цар тахал дэлхий дахин төдийгүй Монгол улс, Эрдэнэт үйлдвэрийн хувьд ч том сорилт болж байна. 2020 оноос дэлхий нийтэд тархаж эхэлсэн цар тахлын үед хэрхэн ажиллах бэлтгэлийг эхнээс нь хангаж ажиллаж байгаа. Үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээр ахлуулсан Төв штаб, чиглэл хариуцсан орлогч нар хариуцсан Дэд штабын зохион байгуулалт хийж, цар тахлын хүнд үеийг эрсдэл багатай даван туулахаар, уурхайчид болон тэдний ар гэрийг хамгаалах, урьдчилан сэргийлэх өндөр бэлтгэлтэй байж, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж  байна. Энэ хүрээнд цар тахлын болоод  дараах эдийн засаг сэргэх үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллах хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Манай үйлдвэрийн хамт олон энэ үед улс орны өмнө хүлээсэн үүрэг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэх зорилтоо  амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэх нь зүйтэй. 2021 оны эхний улирлын байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100-143 хувиар биелүүллээ. Үүний үр дүнд санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд ч төлөвлөгөөнөөс давж биелсэн. Тухайлбал, борлуулалтын орлого 38 хувиар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биеллээ. Нэгдүгээр улирлын байдлаар, улс орон нутгийн төсөвт 149 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна. 

-Эрдэнэт үйлдвэр уурхайчдаа хэрхэн дархлаажуулж байна, явц ямар байна вэ? 

     -Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, ажилтнуудыг дархлаажуулах талаар тус үйлдвэрийн Ерөнхий захирлын санал хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгойлон авч үзэж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероселл вакцинийг нийлүүлсэн. Ингэснээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой нийт ажилтнуудаа бүрэн хамрууллаа. Мэдээж, вакцинжуулах үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр, тухайн ажилтны эрүүл мэндийн нөхцөл байдалд нь тохируулж хамруулах бодлого барьж, эхний тунгийн дархлаажуулалтыг  зохион байгуулсан. Хоёр дахь тунгийн вакцины захиалгыг хүргүүлсэн байгаа. Дархлаа тогтох хугацаа болсны дараа хоёр дахь тунд уурхайчидаа хамруулахаар бэлтгэл хангаж байна. Энэ дашрамд, Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчид, хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. 

Эх сурвалж:erdenettoday.mn 

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН