МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Засаг даргын орлогчоор МАХН-ын Г.Шархүү даргыг “томилно”
Аймгийн Засаг даргын орлогчоор МАХН-ын Г.Шархүү даргыг “томилно”

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай зэрэгцээд улс төрд МАН, МАХН-ын нэгдэл олны анхаарлын төвд байна. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Мэдээж том зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхийн тулд тодорхой албан тушаалд очно. Намын албан тушаалд 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд найм, Бага хуралд 110 хүн, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр зургаан хүн гэх мэтээр ярилцсан зүйл бий. Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно” хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа.

Тэгвэл Орхон аймгийн МАХН-ын хамгийн том төлөөлөл болох нарийн бичгийн дарга Г.Шархүү аймгийн Засаг дарга С.Батжаргалын орлогч болох нь. МАХН-ын Орхон аймгийн Түмтийн дарга С.Ганбаатар албан ёсоор АН-д гишүүнээр элссэн. “Монгол талаасаа нэгдүгээр хүн нь” гэгчээр МАХН-ыг төлөөлөх эрх өнөөдөр Г.Шархүү даргад бий. Аймгийн МАХН-д оюунлаг, боловсролтой, Эрдэнэт хотоо гэсэн сэтгэлтэй олон залуу бий. Тэд ч хоёр нам болон намын дарга нар болох У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын хооронд байгуулсан гэрээгээр ажил, албан тушаалд очих боломж бүрдэж байгаа.

Мөн үүнээс гадна аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчийн 6 нь МАХН-аас томилогдоно. МАН хоёр нам нэгдэх ажлын хүрээнд дүрмэндээ тодорхой өөрчлөлт оруулаад байгаа бололтой. Дээр нь нэмээд хэлэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаад МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тохиролцохдоо тодорхой албан тушаалуудыг амлаад байгаа. Ингэсэн тохиолдолд Шадар сайд болон Засгийн газрын  хоёр ч сайд МАХН-аас тодорно. Мөн 4-5 агентлаг, 3 дэд сайдын албан тушаалд МАХН-ын гэх тодотголтой эрхмүүд очих тухай яриа хөөрөө газар авч эхэлсэн. Ийм тохиолдолд Засгийн газрын асуудал яригдаж мэдэх хэдий ч энэ нь дараагийн асуудал. Орон нутгийн хувьд аймгийн Засаг даргын орлогч, бас бус агентлагийн дарга нар, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын суудал ногоон гэрлээр МАХН-ын статустай болж мэдэх тухай дуулдана. Ямар ч байсан эхний ээлжинд хоёр намын зөвшилцөл, МАХН-ын дарга Н.Энхбаярын мэдэгдэл зэргээс харвал аймгийн Засаг даргын орлогчоор ямар ч байсан МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шархүү томилогдох бололтой. Г.Шархүү даргад ч тийм гавьяа бий. МАХН-ыг УИХ-д суудалтай нам, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй улс төрийн гуравдагч том хүчин болоход түүний оруулсан хувь нэмэр тодорхой хэмжээнд байгаа. МАХН-ын гишүүн, дэмжигчдийн хувьд Г.Шархүү гэдэг хүнийг аймгийн Засаг даргын орлогч болгосон цагт МАХН, МАН-ын хувьд нэгдэх, нэг нам болох, нэг үзэл баримтлалын төлөө явж байгаа нь үнэн юм байна гэж сая итгэл, үнэмшил төрнө. Тэгэж гэмээнэ айсуй сонгуульд МАН-ын нэр дэвшигч Орхон аймгийн МАХН-ын мянга мянган гишүүн, дэмжигчдийн саналыг авна.      

 

0
0
0
0
0
1
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА