БААСАН
2026.02.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 6 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ
Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 6 дугаар сард гүйцэтгэсэн ажлын мэдээ

 Аймгийн  Засаг  даргын  баталсан  удирдамжийн дагуу Жаргалант сумын ИТХ, Аймгийн 22-р цэцэрлэг, Унага цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг ажлын 14 хоногт төлөвлөгөөт хяналт шалгалт, Монгол Улсын сангийн сайдын 2021 оны 06 сарын 14-ны өдрийн 05 дугаартай “Татварын ерөнхий газар, түүний харьяа газар, хэлтсийн үйл ажиллагаанд хийх нэгдсэн хяналт шалгалт” хийх  нэгдсэн хяналт шалгалтын удирдамж болон Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд Орхон аймгийн Татварын хэлтэсийн  2019, 2020 оны санхүү, төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ажлын 20 хоногт тус тус гүйцэтгэхээр ажиллаж байна.

Аймгийн 1-р сургууль, Эрүүл мэндийн газар,  Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт санхүүгийн хяналт шалгалтыг дуусган холбогдох байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлж ажиллалаа.

Албаны мэдээллийн санд бүртгэлтэй тогтоол шийдвэр, Монгол Улсын Засгийн 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын сангийн сайдын болон аймгийн Засаг даргын 2021 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг тус тус ханган  албаны 2021.06.04-ны өдрийн 111 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын тамгын газрын ХШҮДАХ-т хүргүүлсэн. Албаны албан хаагчид гүйцэтгэлийн тайлангийн эхний хагас жилийн биелэлтийг гаргаж, албаны даргаар үнэлүүлж дүгнүүллээ.

Орон нутгийн өмчид бүртгэлтэй агуулахаар ашиглагдаж байсан 6м2 өрөөг албаны удирдлагын санаачлага, албан хаагчдын хандив, өөрсдийн нөөц бололцоо, хүч хөдөлмөрөөр засаж тохижуулсан.

Аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухай бүр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Албаны нийт албан хаагчдын 10 хувь ээлжийн амралттай, 50  хувь нь ажлын байран дээр, 40 хувь нь цахимаар ажиллах зохицуулалтыг хийн, аймгийн Засаг даргын 2021.06.14-ны өдрийн А/234 захирамжаар баталсан 5 зарчмыг  баримтлан, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллаж байна.

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН