МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав
Ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав

Аймгийн Засаг даргын 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/460 дугаар захирамжаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, замын байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явц, чанарт хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх ажлыг хэсгийг байгуулсан билээ.

 

            Тус ажлын хэсгийг Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал ахалж, гишүүдэд Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга С.Даваадорж, дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ХББЗА, “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарыг оролцуулсан билээ. 

            Дээрхий захирамжийн дагуу хяналт шалгалтын удирдамж боловсруулагдан хяналт шалгалтын ажил хийгдэж байна.

            Үүний дагуу өнөөдөр барилгын ажилд хяналт шалгалт хийсэн талаараа Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг дарга С.Батжаргалд танилцуулга хийлээ.

            Хяналт шалгалтаар барилгын ажил гүйцэтгэж байгаа компани, ААН-үүд үнэ хямд, чанаргүй материал ашигладаг, барилгын өрөгт хийцийн бэхэлгээ, арматурчлалыг батлагдсан зургийн дагуу хийдэггүй, суурийн эргэн тойронд болон шалны доорхи хөрсөнд нягтаршуулалтыг хангалтгүй хийдэг, ХАБЭА-н норм, дүрэм журам зөрчдөг зэрэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, "Тавин лан" ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын 11 төрлийн зөрчил илэрсэн байна.

         Цаашид зургийн даалгавар боловсруулахаас эхлэн хяналтын ажлыг сайжруулах, захиалагч инженерийн хяналтыг сайжруулах, хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байх, мэдлэг чадвартай инженерүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах зэрэг асуудлыг ярилцлаа.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА