МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Маркны зураас бүхэн түүх өгүүлдэг
Маркны зураас бүхэн түүх өгүүлдэг

              Марк цуглуулагч Б.Мажинбуу “Соёл түгээе” аяны хүрээнд цуглуулгын маркаасаа аймгийн Музейд  “Марканд мөнхөрсөн Монгол мину” нэртэй үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ. “Хүүхэд багачууд, залуучууд, түүх, нийгмийн ухааны багш нар гээд хүссэн хүн бүхэн үзэсгэлэнг үзэхийг урьж байна. Энэ удаад Б.Мажинбуугийн авчирсан маркуудын сэдэв нь Чингис хаан, Монголын үзэсгэлэнт газар нутгуудын тухай юм.

Түүний цуглуулга таван сэдэвтэй. Монголын сайхан орон, мөнх тэнгэрийн дор мандан бадарсан тусгаар тогтнол, тусгаар тогтнолын он жилүүдийн амжилт бүтээл, дэлхийн тавцанд мандан бадарсан Монгол, гадаад харилцааны дипломат албанд зориулсан сэдэв зонхилж байна. Мөн найрамдалт орнуудын хөгжлийг харуулсан маркууд байна. Марк бол тухайн орны түүх, соёлыг харуулдаг. Дэлхийд марк үүсээд 182 жил болж байна. Монголын анхны марк 1924 онд бий болсон түүхтэй. Анхны зураач нь “Марзан” Шарав, санаачлагч нь 1920-иод оны үед мэдээлэл харилцааны асуудал эрхэлдэг Бат-Очир гэж хүн байжээ.

Монгол улсад 1082 төрлийн 4500 гаруй марк байдаг. Үүнээс 900 гаруй төрлийн 3500 гаруй нь марк цуглуулагч Б.Мажинбууд байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр Монгол улсын нийт маркийн 80 хувийг цуглуулсан байна. Харин энэ удаад цуглуулгийн дээж болох 60 гаруй төрлийн 300 гаруй маркаа “Марканд мөнхөрсөн монгол мину” үзэсгэлэндээ дэлгээд байна. Дэлхийн маркийн түүх нь тухайн улсын тусгаар тогтнолын баталгаа болж, дэлхийд данстай болсныг илэрхийлдэг. Залуу хойч үед эх орныхоо түүх, өвч соёлыг авч үлдэх, бахархах үзлээр хүмүүжүүлэхэд ач холбогдолтой. Марканд зурагдсан зураас бүхэн түүхтэй ажээ. Марк цуглуулагч Б.Мажинбуугийн энэ удаагийн үзэсгэлэнгээс сонирхсоны дараа түүнийг энэ цагийн “Соёлын биет өв тээгч”-ийн манлай нарын нэг юм хэмээх сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА