МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг дарга Элчин сайд Розенборг Ёорн, суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг хүлээн авч уулзлаа
Засаг дарга Элчин сайд Розенборг Ёорн, суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг хүлээн авч уулзлаа

     Аймгийн Засаг дарга С.Батжаргал ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Розенборг Ёорн болон Германы Сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Зумзер Хельштерн нарыг хүлээн авч уулзлаа. Монгол-Германы харилцаа нэлээд эртний түүхтэй. 1926 оны дөрөвдүгээр сарын эцсээр Монгол улсаас 35 сурагчийг Герман улсад сургаж байсан бол түүний дараа Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй 5 сурагчийг Берлин хотод сургаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Түүнээс хойш Герман-Монголын харилцаа дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд нэлээд хүйтэрч байсан боловч хожмоо эргэж сэргэсэн юм. Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Харин хуучин БНАГУ-тай 1950 оны дөрөвдүгээр сарын 13-нд дипломат харилцаа тогтоосон байдаг.

Улмаар сүүлийн жилүүдэд ХБНГУ-тай харилцах харилцаа улам гүнзгийрч эдийн засаг, Боловсрол, техник технологийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Уулзалтынхаа үеэр ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Розенборг Ёорн цаашид Монгол улстай боловсрол болон соёлын салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллах эрмэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн ХБНГУ-ын Элчин сайдын энэ удаагийн манай аймагт хийж байгаа томилолтын гол зорилго нь 14 дүгээр сургуулиар айлчлах юм. Герман-Монголын сургууль хоорондын түншлэлийн хөтөлбөр”-т орон нутгаас хамрагдсан цорийн ганц сургууль байдаг нь манай аймгийн 14 дүгээр сургууль юм. Энд Герман хэлний сургалт явуулахаас гадна албан ёсны сертификат олгодог. Тус сургуулийг төгссөн 5 сурагч эдүгээ ХБНГУ-д инженер, техникийн чиглэлээр суралцаж байгаа аж. Хэдийгээр цар тахлын үе таарсан ч ХБНГУ-ын элчин сайдын яамнаас визийг нь ямар нэгэн асуудалгүйгээр шуурхай шийдвэрлэж өгчээ.

Уулзалтынхаа үеэр дэлхий дахиныг хамраад байгаа цар тахлын улмаас Монгол-Герман улсууд төдийгүй дэлхий дахинаа боловсролын хоцрогдол нүүрлээд байгаа бөгөөд үүнийг хамтдаа даван туулах талаар мөн ярилцлаа. Цаашид ХБНГУын хувьд манай улстай  боловсрол, техник, эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА