МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ачит Ихт” компани 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар химийн танхим байгуулжээ
“Ачит Ихт” компани 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар химийн танхим байгуулжээ

              Катодын 99.9999 хувийн цэвэр платинум зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд  Эрдэнэ багийн 20 дугаар сургуульд 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий химийн танхимыг байгуулж, хүлээлгэн өглөө.  Тус компанийн хувьд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад байгуулж буй 3 дахь химийн танхим болж буйгаараа онцлог юм. Өмнө нь “Ачит Ихт”-ийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын сургууль, хувийн хэвшлийн “Эрдмийн сан” сургуульд химийн танхим байгуулж өгсөн билээ.

Химийн танхимыг хүлээлгэн өгөх ёслолд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 20 дугаар сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Ачит Ихт” компанийн орлогч захирал Д.Номин, тус компанийн үйлдвэрийн захирал И.Батболд, ерөнхий инженер Ц.Галсүрэн,захиргааны инженер Н.Бадрах-Эрдэнэ, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцов.   

“Ачит Ихт”-ийн уурхайчид тус сургуулийн химийн танхимд бүрэн засвар хийж, сургалтын дэлгэц, хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий нөүтбүүк, хувилагч машин, багшийн сейф, химийн танхимын ширээ сандал, химийн туршилт явуулах техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг бэлэглэсэн байна.

Д.Очирсүрэн захиралтай 20 дугаар сургуулийн хамт олон, багш сурагчдын зүгээс “Ачит ИХТ”-ийн ах, эгч нартаа баярласнаа илэрхийлж, төрийн соёрхолт, ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг худам монгол бичгээр буулгасан бүтээлээ бэлэглэв. Мөн тус компанийн хамт олныг хамруулсан “Монгол бичгийн өдөрлөг” зохион байгуулахаа илэрхийлэв.

 

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА