МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчээр Д.Өсөхбаяр, Ц.Батхуяг, Д.Ганболд нарыг сонголоо
Тэргүүлэгчээр Д.Өсөхбаяр, Ц.Батхуяг, Д.Ганболд нарыг сонголоо

Аймгийн ИТХ-ын V  хуралдаан хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар

  1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  2. Аймгийн хэмжээнд 2022 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн юм.

2020 оны аравдугаар сарын 28-нд аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон. Улмаар тэргүүлэгчдэд МАН-аас 9, АН-аас 2 хүн байхаар олонхийн бүлгээс санал оруулсан. Харин АН-ын зүгээс Тэргүүлэгчдэд 3-4 хүнээ оруулах ёстой, бид орон нутгийн сонгуулиар сонгогчдын 50 шахам хувийн санал авсан, 12 хүнтэй бүлэг энэ байр суурин дээрээ бат зогсоно хэмээн мэдэгдсэн. Харин олонхийн зүгээс 2 хүнийг л Тэргүүлэгчээр оруулах боломжтой гэсэн хатуу байр суурь баримталснаас үүдэн сөрөг хүчний төлөөлөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд орж амжаагүй. Асуудал шүүхээр жил гаруй хугацаанд үргэлжилж, сунжирсаар хамгийн сүүлд  аймгийн ИТХ дахь АН,  МАН-ын бүлгүүд “Эвлэрэлийн гэрээ” байгуулж асуудлыг шийдсэн.

 

“Эвлэрэлийн гэрээ”-гээр аймгийн ИТХ-ын 11 тэргүүлэгчийн 3-д нь АН-ын төлөөллийг оруулахаар болсон. Ингээд өнөөдрийн ээлжит V хуралдаанаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд АН-аас Бүлгийн ахлагч Д.Өсөхбаяр, аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, төлөөлөгч Д.Ганболд нарын нэрийг дэвшүүлсэн. Хурлын дэг жаягийн дагуу нууц санал хураалт явуулахад гурван нэр дэвшигч олонхийн санал авснаар өнөөдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдлоо.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА