МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Том ах”-ын “Түүхэнд мөнхөрсөн он жилүүд” нээлтээ хийлээ
“Том ах”-ын “Түүхэнд мөнхөрсөн он жилүүд” нээлтээ хийлээ

Эрдэнэтчүүдийн хэзээний танил гэрэл зурагчин, хэвлэлийнхэн бидний авгайлдаг “Том ах” буюу Өлзийн Лхагвахорлын  “Түүхэнд мөнхөрсөн он жилүүд” гэрэл зургийн цомгийн нээлт болов. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул манай “Том ах” 1979 онд Эрдэнэт хотод ирсэн цагаасаа, улмаар тухайн үеийн Эрдэнэт хотын төр, захиргааны төв хэвлэл “Эрдэнэт сонин”-ы гэрэл зургийн сурвалжлагч болсон цагаасаа хотынхоо дүр төрхийг фото хальснаа буулгасан байдаг.  


 

Түүний “Түүхэнд мөнхөрсөн он жилүүд” гэрэл зургийн цомог 400 шахам хуудастай, 210х280 хэмжээтэй, 47 хэвлэлийн хуудас. 1979 оноос хойш өнөөдрийг хүртэлх 1600 гаруй ховор нандин, түүхэн зургийг багтаажээ. Номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал болон Эрдэнэтийн ахмад, дунд үеийн гэрэл зурагчид, “Эрдэнэт сонин”-ы төлөөлөл хэвлэл мэдээллийнхэн, гэрэл зурагчин Ө.Лхагвахорлын ах дүүс оролцлоо.

Тэрбээр “Энэ жил Эрдэнэт хотын түүхт 45 жилийн ой тохиож байгаа. Энэ номонд Эрдэнэт хотын 42 жилийн үүх түүх багтсан. Олон зуун мянган гэрэл зургуудаас шилж сонгож гэрэл зургийн цомогт багтаана гэдэг амаргүй ажил юм байна. Гэхдээ ямар ч байсан өнөөдөр номынхоо нээлтийг хийж байна” гэлээ. Эрдэнэт хотын нэрийн хуудас болсон энэхүү бүтээл нь Орхон аймгаар айлчлан өнгөрсөн хэн бүхэнд дурсгалтай бэлэг дурсгал, Эрдэнэт хотын 45 жилийн түүхийн архив болох нь дамжиггүй.  

 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА