МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
М.Түмэнжаргал: Сэлэнгэ голын сав газрын захиргааг Говил руу үтэр түргэн нүүлгэ, дээр нь...
М.Түмэнжаргал: Сэлэнгэ голын сав газрын захиргааг Говил руу үтэр түргэн нүүлгэ, дээр нь...

  Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болов.  Шуурхайг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал холбогдох албадын дарга нарт үүрэг өглөө. Тэрбээр “Сэлэнгэ голын сав газрын захиргааг Говилийн багийн нэгдсэн байр луу үтэр түргэн нүүлгэ. Хорооллын эцэст байдаг Багийн нэгдсэн байранд багталцахгүй байна. Дээр нь Хүнс, хөдөө аж ахуйн газрыг Баянцагааны багийн нэгдсэн байр луу нүүлгэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй” хэмээсэн юм.

Босоо удирдлагатай, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг Сэлэнгэ голын сав газрын захиргаа гэх мэт зарим байгууллагыг зорьж очиж үйлчилгээ авдаг Эрдэнэт хотын иргэн гэж үнэндээ бараг л байхгүй. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг, энэ тэр нь ч иргэдэд нээлттэй ил тод биш. Дарга даамлууд нь хаана төрөөс хөнгөлөлттэй зээл, мөнгө олгож байна тэнд л давхиж явдаг болохоос өөр хийж байгаа ажил нь бүрхэг нэгэн байгууллага Багийн нэгдсэн байранд ширээ сандал тавьчихаад занхайж байгааг иргэд  ойлгохгүй байгаа. Харин ч Говилын багийн байранд оруулчихвал цаашаа Ингэт рүү, Сэлэнгэ гол руу улам ойртох гарцыг зөв гэж харж байна. Зарим үед босоо удирдлагатай байгууллагууд хувийн хэвшлийн байранд өндөр үнэтэй түрээс төлөөд татвар төлөгчдийн мөнгийг улайх ч үгүй цацдаг, үрдэг байдал манай аймагт ч байсан.

Ирэх долоо  хоногийн шуурхайд М.Түмэнжаргал даргын өгсөн үүрэг даалгавар хэрхэн биелэгдсэнийг эрдэнэтчүүд харах л үлдлээ.  

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА