ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Браво браво”, Тамгын газрынхан сарын аянд санаачлагатай оролцож байна
“Браво браво”, Тамгын газрынхан сарын аянд санаачлагатай оролцож байна

Нутгийн удирдлагын ордны хоёр, гуравдугаар давхаар явахад өмнө нь “Эрхэм та амны хаалтаа зүүнэ үү. Бусдыг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэх хэлбэр” гэсэн уриа лоозонтой хаалга угтдаг байлаа. Загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байх шиг, заагаад ч өгөх шиг дээрх урианууд салхинд хийссэн мэт гэнэт алга болжээ.

Харин оронд нь  “Маскаа зүүсэн та мундаг шүү. Соёлыг түгээе”, “Бусдыг хүндлэж халдвар хамгааллын дэглэмээ сахисан танд баярлалаа. Соёлыг түгээе” гэсэн үгс угтдаг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Тамгын газраас төрийн үйлчилгээ авахаар зорин ирсэн иргэдэд дээрх үгс тун тааламжтай байх шиг санагдсан. Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнтэй уулзахаар ирсэн хоёр эмэгтэй “Энэ хаалганууд чинь өмнөхөөсөө өөр болчихоо юу даа. Соёл үнэртэж байна шүү” хэмээн ярилцах нь нэг л  тод сонсогдоно. Дарга нарын өрөөний хаалга л гэсэндээ захирангуй, тушаасан, албадлагын шинжтэй үг өгүүлбэр иргэддээ даргархаж байсан энэ тэр нь бидний багадаа цээжилсэн Илич багшийн “Сур сур бас дахин сур” гэдэг үгнээс ч хатуу бууж билээ. Дээр нь ийм ч 5 зарчим гээд л.

 

Харин одоо “Соёлыг түгээе” аяны хүрээнд Тамгын газрын ажилтнуудын өрөөний хаалга хүртэл бидэнд соёл түгээж байна. Эелдэг зан, баярласан сэтгэл хаалган дээр байгаа сурталчилгааны материалд байгаа биш өрөөн доторх мэргэжилтэн, албан тушаалтан ч иргэдэд Соёлтой үйлчилж байгааг илтгэх болжээ.

            Засаг дарга С.Батжаргалын санаачлагаар аравдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 11-ны хооронд аймгийн хэмжээнд “Соёлыг түгээе” аяныг зарлаад байгаа билээ. Аймгийн Засаг даргынхаа санаачилсан аяныг дэмжиж, нэгдэн нийлсэн Тамгын газрынхан үнэхээр “Брав оо” байлаа.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН