МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн байгууллагууд өргөдөл гаргасан иргэнээ “Unfriend” хийдэг болжээ
Төрийн байгууллагууд өргөдөл гаргасан иргэнээ “Unfriend” хийдэг болжээ

           Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, нэг намын тоталитар дэглэмийг халаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Иргэд нь үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг Үндсэн хуулиар олгогдсон эрх илүү орчин үежиж цахим хэлбэрт шилжих болсон. Төр, засаг ч иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлыг заавал бичгээр өөрийн биеэр хүлээн авна гэхгүйгээр аль болох цахимжуулж байгаа. Түүний нэг нь Иргэдийн санал, гомдлыг хүлээн авах 70353511 төв.

Гэтэл сүүлийн үед манай аймгийн зарим төрийн байгууллага иргэдийнхээ өргөдөл гомдлыг хүлээн авахаас тээршаадаг, улмаар санал хүсэлт хүлээн авахаас цааргалах болсон тухай аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайд яригдлаа.

Фээсбүүкт найз нар дургүй хүргэсэн хэн нэгнээ шууд л найзаас хасах үйлчилгээ буюу ”Анфрейнд” хийдэг нь нууц биш. Тэгвэл манай аймгийн нэр бүхий төрийн байгууллагууд иргэддээ “Анфрейнд” хийдэг болсон нь аймгийн Засаг даргын сонорт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын газар,  “Эрдэнэт ус” ОНӨХК, БСУГ, Хотын захирагчийн алба, ГХБХБГ,  Эрүүл мэндийн газар, Хот тохижуулах газар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй хаалт хийдэг байна. Энэ тухай 70353511 төвийн мэдээллийн ажилтан Засаг даргын шуурхайд дуулгалаа.


 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал “Иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авахгүй хаалт хийдэг байж таарахгүй. Сүүлийн үед байгууллагын дарга нар шуурхайд суухгүй алга болж байна. Чөлөө зөвшөөрөл ч авахгүй дураараа явдаг болж. Хоёр орлогч хариуцсан салбарынхаа удирдлагуудыг шуурхайн өмнө бүртгэж бай. Буруутай этгээдэд арга хэмжээ авна. Ажиллаж чадахгүй бол зайгаа тавиад өг. Хавар иргэдийн гомдол, санал, өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн байдлаар нь ажлыг чинь дүгнэнэ гэж үүрэг өгсөн. Одоо жилийн эцсийн ажлаа дүгнэх боллоо. Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс удирдамж боловсруул, төрийн байгууллагад гэнэтийн шалгалт хийнэ. Шалгалтын хуваарийг битгий зарла. Гэнэтхэн л газар дээр нь очоод шалгаж байя” хэмээсэн юм.

 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА