МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Өвлийн идэш-2021” арга хэмжээ зохион байгуулна
“Өвлийн идэш-2021” арга хэмжээ зохион байгуулна

Аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачлагаар “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг зохион байгуулах гэж байна. “Өвлийн идэш 2021” өргөтгөсөн худалдаа нь  аймгийн төвийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, айл өрхийг өвлийн идэш бэлтгэх, нөөцлөх, ченжийн гар дамжуулалгүйгээр нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой иргэдэд чиглэсэн бүтээлч ажил байх ажээ.

 Өргөтгөсөн худалдааг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг дуустал зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээг наадмын талбайн павильонуудыг ашиглан зохион байгуулах гэнэ. Ингэснээр бусад аймаг, сумдын шүлхий өвчин гараагүй бүс нутгаас баталгаатай мал махыг малчдын гар дээрээс иргэдэд шууд худалдаалах боломжоор хангах юм.

Бусад аймаг, сумдын малчин, иргэд ч мөн энэ үеэр Эрдэнэт хотод ирж мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ шууд худалдан борлуулж болох тухай зохион байгуулагчид мэдэгдлээ.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн зүгээс эрдэнэтчүүдийг энэ үеэр эрүүл, чанартай, аюцлгүй байдлыг хангасан махны худалдаанаас өвлийн идшээ нөөцлөхийн зэрэгцээ малчдыг ч энэ ажилд идэвхтэй хамруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа ажээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА