ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Үүрийн туяа: Зээлийн санхүүжилтийн эх үүсвэр гэж гаднаас нэг ч ам.доллар орж ирээгүй
Д.Үүрийн туяа: Зээлийн санхүүжилтийн эх үүсвэр гэж гаднаас нэг ч ам.доллар орж ирээгүй

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа оролцож мэдээлэл өгөв.

 

“Эрдэнэт үйлдвэрийн төсөв төлөвлөгөө, санхүүжилт зэрэг бүх асуудлыг 2019 оноос хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар  жил бүр баталж өгдөг. Батлагдсан төсөв, төлөвлөгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн суурь нөхцлийг танилцуулах нь зүйтэй байх. 2019 онд Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болсон цагаас хойш ямар нэгэн олон улсын банк, санхүүгийн байгууллагад нэг ч төгрөгийн зээл өргүй, зээлийн дарамтгүйгээр өдөр тутмын ажлаа явуулж байгаа. Өмнө нь үүсэн зарим хүндрэлтэй асуудлыг 2019 онд бүрэн шийдвэрлэсэн.

Эрдэнэт үйлдвэр 2019, 2020, 2021 онд нэг ч зээл аваагүй, зээлийн төлбөр нэрээр нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Өөрийн үйл ажиллагааны үр дүнгээр үйлдвэр маань үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байгаа. 2021 оны байгууллагын Бизнес төлөвлөгөө, Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны арванхоёрдугаар сард баталж өгсөн. Батласан төлөвлөгөөний хүрээнд бид 230 сая ам.долларын зээл авч энэ онд хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөг санхүүжүүлэхээр төлөвлөөд байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар, энэ оны хувьд нэг ч төгрөгийн зээл аваагүй байгаа. Үйлдвэрийн дансанд 230 сая ам доллар орж ирсэн гэдэг мэдээлэл бол андуу, машаа мэдээлэл. Манай үйлдвэрт зээлийн санхүүжилтийн эх үүсвэр гэж гаднаас нэг ч ам.доллар орж ирээгүй. Зээлтэй холбоотой нэг ч төгрөгийн зардал гаргаагүй байна. Зээлтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй.

Харин бид ирэх онд төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн  тулд зээлийн эх үүсвэрээ судалж байна. Хөрөнгө оруулагчдыг судалж байна. Хамтран ажиллах тухай гэрээ, хэлцлүүдийг судалгааны түвшинд хийж байна” хэмээлээ.   

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН