ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Маргааш үндэсний бөхийн барилдаан болно
Маргааш үндэсний бөхийн барилдаан болно

Эрдэнэтчүүд бид 5 дахь удаагаа “Эрдэнэт хотын өдөр”-ийг хоёр хоногийн дараа тэмдэглэх гэж байна. Тэртээ 1975 оны 12 дугаар сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох тухай шийдвэр гарч байжээ.

Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарсан тэрхүү өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит VIII хуралдаанаас шийдвэрлэсэн байдаг.  

Энэ жилийн хувьд “Эрдэнэт хотын өдөр” ихээхэн өвөрмөц онцлогтой, утга агуулгатайгаар тохиож байна. Аймаг, орон нутгийн байгууллагын шийдвэрээр ирэх арванхоёрдугаар сарын 11-нийг “Эрдэнэт хот болон Анхдагч, илгээлтийн эзэдийн өдөр” хэмээн өргөн хүрээнд тэмдэглэхээр болсон. Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотыг тэртээ 1976 онд эвлэлийн илгээлтээр ирсэн илгээлтийн эзэд, анхдагчид бүтээн босгосныг  Эрдэнэт хотын түүх, Монголын түүх илтгэдэг. Анхдагч, илгээлтийн эздийнхээ түүхэн гавьяаг мөнхжүүлэх, Орхон аймгийн түүхт 45 жилийн ойн хүрээнд ийнхүү өргөн дэлгэр хэлбэрээр тэмдэглэж байгаа.

“Эрдэнэт хот болон Анхдагч, илгээлтийн эзэдийн өдөр”-ийг зохион байгуулах комиссоос арга хэмжээний хөтөлбөрийг олон нийтэд гаргажээ. Маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-нд Үндэсний бөхийн барилдаан, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нээлт зэрэг олон арга хэмжээ болно.

 

12-р сарын 10-ны өдөр 

09:30 - Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол /Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд/

08:00, 13:00  – Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад “Эрдэнэтийн алдартнууд” сэдвээр хичээл заах /аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцоно./  

11:30 -  Баян-Өндөр сумын “Энхжихмандариваа” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын нээлт /Их залуу багт/      

12:30  – Баян-Өндөр сумын “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын нээлт  /Булаг багт/ 

13:30 – Баян-Өндөр сумын “Баянцагаан багийн төрийн үйлчилгээний цогцолбор байр”-ны нээлт  /Баянцагаан багт/ 

10:00 - 13:00   - Соёлын яамны ажлын хэсгийн цуврал сургалт, “Соёлыг түгээе” аяны хаалтын үйл ажиллагаа / Хүүхэд залуучуудын театрт /

16:00  - Үндэсний бөхийн барилдаан /Биеийн тамир спортын газрын “Б” зааланд

16:00  - Урчуудын эвлэлийн харьяа Орхон аймгийн Зураач, урчуудын холбооны Уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт /Хүүхэд залуучуудын театрт/

18:00-20:30 цагт  - Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очирын “Аялгуут лекц” арга хэмжээ /Уурхайчин соёлын ордны Их танхимд/ болно.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН