МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шударга байдлын үнэлгээгээр аймгийн ЗДТГ 76.5 оноо авчээ
Шударга байдлын үнэлгээгээр аймгийн ЗДТГ 76.5 оноо авчээ

Энэ оноо нь улсын дунджаас давсан үзүүлэлт аж. Улсын дундаж нь 72.9 оноо байна. Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгуулжээ.

Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалт, тооцооллыг “Эс Ай Си Эй” ХХК гүйцэтгэсэн байна. Мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Шударга байдлын үнэлгээнд зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний байгууллага буюу яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулдаг.

Судалгаанд нийт 9850 оролцогч (төрийн байгууллагаас үйлчилгээ авсан 7,440 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1,550 төрийн албан хаагч, 860 шинжээч), мөн 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулсан байна. Төрийн байгууллагууд 100 оноо авахаас дунджаар 72.9 оноо авсан нь 2019 оноос 1.2 пунктээр буурсан байна.

 Шударга байдлын үнэлгээний үзүүлэлтээс харвал хамгийн бага оноог Яамдаас Байгаль, орчин аялал жуулчлалын яам 66.1 оноо, аймгуудаас Баян-Өлгий аймгийн ЗДТГ 61.8, Хөвсгөл аймгийн ЗДТГ 59 оноо авч сүүл мушгижээ.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА