ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мэндчилгээ
Мэндчилгээ

Эрхэм хүндэт Уурхайчид аа!

ХХ зууны манлай бүтээн байгуулалт Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон та бүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн түүхэн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021-2024 оны Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо иргэд олон нийт, хурал захиргааны болон бусад байгууллагууд, аж ахуйн нэгжүүд түүний дотор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин та бүхэнд талархаж байдгаа илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн түүх, ажил амьдрал хүйн холбоотой юм.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтанд орж анхны баяжмалаа гаргаж эхэлснээс хойш эдүгээ 43 дахь жилийн түүх үргэлжилж байна.

Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орны эдийн засагт жинтэй хувь нэмрийг оруулж ирсэн төдийгүй, зах зээлийн харилцааны шилжилтийн үе гэгдэх сүүлийн 30 гаруй жилд манай орны эдийн засгийн чадавхи доройтож, санхүүгийн хүнд байдалд байх үед улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, хотоо хөгжүүлэх ажилд хөрөнгө санхүүгийн талаар анхааран ажиллаж ирсэн түүхэн гавьяатай билээ.

Зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн болон Үндэсний шилдэг аж ахуйн нэгж, Манлай татвар төлөгч байгууллага, Олборлох үйлдвэрийн ил тод байдлыг хэрэгжүүлэгч шилдэг компани, Монгол улсын аж үйлдвэрийн салбарын шилдэг байгууллага Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөгжил, дэвшлийн түүхийг бичилцсэн үйлдвэрийн анхдагчид, үе үеийн уурхайчид болон тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ажиллацгаая.

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ

2021.12.14 Эрдэнэт хот

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН