МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдийн зүгээс энэ онд 2115 өргөдөл, гомдлыг дарга нарт уламжилжээ
Иргэдийн зүгээс энэ онд 2115 өргөдөл, гомдлыг дарга нарт уламжилжээ

Аймгийн ЗДТГ-т Иргэдийн санал хүсэлт хүлээн авах төв ажилладаг. Иргэд энэ төвд хандахдаа голдуу “ 70353511” тоот утсаар өргөдөл, гомдлоо ирүүлдэг байна. Улиран одож буй 2021 онд иргэдээс 2115 өргөдөл, гомдлыг аймгийн ЗДТГ болон холбогдох албаныханд ирүүлсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 94 хувь нь 70353511 тоот утсанд хандсан байна. Дөнгөж 3.5 хувь нь цахимаар өргөдөл, гомдлоо ирүүлсэн бол 2.2 хувь нь биеэр иржээ.

2021 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг албаныхан судлахад

Нийтийн аж ахуйн холбогдолтой асуудлаар 288 өргөдөл, гомдол

Эрүүл мэндийн үйлчилгээний асуудлаар 200 өргөдөл гомдол

Авто зам, далан, ус зайлуулах шугам хоолойн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар 200 өргөдөл, гомдол

Цахилгаан шугам сүлжээ, гэрэлтүүлгийн асуудлаар 197 өргөдөл  

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар 155 өргөдөл

Хог хаягдлын асуудлаар 107 өргөдөл, гомдол иржээ. Эдгээр нь нийт өргөдөл гомдлын 53.4 хувийг эзэлсэн байна.

Мөн хамгийн их өргөдөл, гомдол хүлээн авсан байгууллагыг жагсаахад

  1. Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-д /298/
  2. Хотын захирагчийн алба-нд /206/
  3. Авто тээврийн төв-д /169/
  4. Эрүүл мэндийн газар-т /157/
  5. Хот тохижуулах газар-д /119/
  6. Мэргэжлийн хяналтын газар-т /112/ багтжээ.
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА