МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ

Монгол улсын Засгийн газраас 2022 оны бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэхийн тулд тендэр шалгаруулалтыг оны эхний нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 1-ний дотор дуусгасан байх ёстой хэмээн үзэж байгаа. ”Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн энэ өдрүүдэд Засгийн газрын ордонд болж байна. Зөвлөгөөний үеэр 2022 оны тендэр шалгаруулалтын явцын талаарх мэдээллийг Худалдан авах ажиллагааны албанаас мэдээлжээ. Мэдээллээс харвал Худалдан авалтын ажиллагаа буюу тендэр шалгаруулалтыг эхлүүлсэн хувиар манай аймгийн ОНӨГ-ын худалдан авалтын ажил 100 хувьтай үнэлэгдэж улсад тэргүүлжээ. Харин улсын хэмжээнд Дунговь аймаг 17 хувьтай үнэлэгдэж сүүл мушгисан байна.

2022 онд улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс 345-ыг нь зарлаж ажлын явц 48 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэлд онцолсон байна. ”Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Тендэрийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцно” хэмээн мэдэгджээ.

Манай аймгийн хувьд 2022 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 70.7 тэрбум төгрөгийн 163 төрлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөөд 70 гаруй тендэр зарлаад байгаа ажээ.

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА