МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

     Монгол улсын түүхэн бүтээн байгуулалт болж байгаа “Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний хорооны ажлыг сайжруул” хэмээх томилолтыг Лувсанцэрэн даргаасаа авсан ч “Би таван жил л ажиллана шүү дарга аа” хэмээн нүдэндээ доголон нулимстай зогсож байсан Т.Ичинхорлоо гэдэг хүн өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байна. Түүний шагналыг Монгол Улсын Их хурлын гишүүн, Монголын үйлдвэрчний холбооны Ерөнхийлөгч асан С.Ганбаатар гардуулж өглөө.

Т.Ичинхорлоог эрдэнэтчүүд тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид андахгүй. 1985 онд Монголын үйлдвэрчний Эвлэлийн 1 тоот илгээлтээр үйлдвэрчний хорооны ажил сайжруулах үүрэгтэй ирсэн түүнийг жинхэнэ хүний төлөө сэтгэлтэй эмэгтэй гэх юм билээ. Т.Ичинхорлоо гуай баярын сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахдаа “Үнэхээр баяртай байна. Энэ шагнал бол надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн, үйлдвэрчний байгууллагад нэгэн зорилгын төлөө, хүний төлөө тэмцэж явсан нөхдийн минь шагнал гэж бодож байна. 1985 онд албан томилолтоор Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний хороонд ажиллахаар болж байхдаа 5 жил болоод л буцна шүү хэмээн бодож байсан би өнөөдөр Эрдэнэтийн суугуул гэхээсээ илүүтэй унаган иргэн болжээ. Эрдэнэт уулаа бараадаж ажиллаж амьдарч байгаа эрдэнэт хотын иргэд бид их азтай хүмүүс юм байна” гэсэн юм.

Түүний ханийг  Д.Цогтсайхан гэдэг. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан буурайг 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ. Үр хүүхэд, ач зээ нараа тойруулсан хоёр буурай 80 насны босго алхаж байгаа ч ирж яваа цагийн өнгө сайхан байна. Энүүхэн баруун тийшээх зөгийн аж ахуй руугаа яарч байна шүү хэмээсээр биднийг үдсэн юм.  

 

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА