МЯГМАР
2025.09.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.Тайвантуул: Хоёр настангууд маргаашнаас цэцэрлэгтээ явна
Л.Тайвантуул: Хоёр настангууд маргаашнаас цэцэрлэгтээ явна

 

Боловсрол, шинжлэх ухаан, спортын  сайдын тушаалын дагуу гуравдугаар сарын 1-нээс төрийн өмчийн цэцэрлэгүүд хоёр настай хүүхдээ авч эхлэх юм байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр настнуудын ангийг цахим хэлбэрт шилжүүлээд байсан билээ.

Мөн маргаашнаас буюу гуравдугаар сарын 1-нээс манай аймгийн хотын төвийн 10 цэцэрлэгт ээжлийн багш ажиллахаар болсон, бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Л.Тайвантуул ярьж байна. Эрдэнэт бол үйлдвэр, үйлдвэрлэл дагасан хот. Үйлдвэрийн ажилчид, иргэдийн зүгээс аймаг орон нутагт цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарийг уртасгах санал ирж байсан ч Хөдөлмөрийн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд багш нарын цагийн хуваарийг сунгах боломжгүй байсан. Энэ талаар аймгийн удирдлага, салбарын яам болон Ерөнхий сайдад асуудал тавьж ээлжийн багш ажиллуулах, тэдний цалин хөлсний асуудлыг шийдвэрлэснээр манай аймагт 10 цэцэрлэгт ээжлийн багш ажиллахаар болжээ. Ингэснээр төвийн цэцэрлэгүүд өглөө 07.00 цагаас 19.00 цаг хүртэл ажиллаж юм. Эхний удаад 10 цэцэрлэгийг туршилтын журмаар ажиллуулж байгаа ч тэнд ажиллах ээлжийн багш нь цэцэрлэгийн үндсэн багшийн орон тоонд багтаж, хөдөлмөр ажлын хөлсөө үнэлүүлэх гэнэ. Цаашдаа хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэл гэр хорооллын цэцэрлэгүүдэд ч ээлжийн багш ажиллуулах боломжтой талаар мэдээллээ. 2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 2000 гаруй хүүхэд суралцаж байгаа агаад ирэх хичээлийн жил сургуульд орно. Харин аймгийн хэмжээнд энэ жил 2 нас хүрэх 1800 гаруй хүүхдийн судалгааг гаргажээ. Цар тахлын хүнд хэцүү үед аймгийн удирдлага, орон нутгийн зүгээс 3 цэцэрлэгийн ашиглалтад оруулснаар анги дүүргэлт 25-28 хүүхэд болоод байгаа аж. Өнөөдрийн байдлаар манай аймагт хувийн хэвшлийн 10, төрийн өмчийн 30 цэцэрлэг ажиллаж байна.

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА