ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: XXI зуунд эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох нь нэн тэргүүний зорилт болж байна
Д.Батлут: XXI зуунд эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох нь нэн тэргүүний зорилт болж байна

              Эх орончдын өдөр, МАН-ын түүхт 101 жилийн ойн баярын хурал боллоо. Баярын хурлын үеэр аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батлут эрдэнэтчүүдэд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, “Юуны өмнө нийт эрдэнэтчүүддээ, МАН-ын журмын нөхөд, гишүүд дэмжигчиддээ МАН-ын үүсч байгуулагдсаны түүх 101 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр энэхүү баярын арга хэмжээ Эрдэнэт хотноо ёслол төгөлдөр сайхан болж байна. МАН бол XX зуунд Монгол улсын тусгаар тогтнолыг бий болгож өгсөн нам. Мөн 100 жилийн түүхийн хугацаандаа Монгол улсыг дандаа оройлон манлайлж, удирдан зохион байгуулж, хөгжилд түүчээлж явсан нам юм. Энэ намын олон мянган гишүүд, дэмжигчид, энэ түүхийн цаг хугацаа бол өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож, ажиллаж амьдарсан нь хөгжил дэвшлийн өнөөгийн дүр зургаар тодорхойлогдож, харагдаж байгаа гэдгийг монголчууд сайн ойлгож, мэдэрч байгаа гэдэгт би итгэл дүүрэн байна.

XXI зуунд бид бүхэн маш олон зүйлийг хийх ёстой. Тэр дотроосоо эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох нь нэн тэргүүний зорилт болж тулгараад байна. Тийм ч учраас МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг гаргаж ирэн энэ цагт мөчид хэрэгжүүлж байгаа нь энэхүү эдийн засгийн тусгаар тогтнолыг ханган ажиллах хамгийн чухал ажил болж байгаа гэдгийг  би тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Нийт эрдэнэтчүүд, Монгол түмэн маань энэхүү Шинэ сэргэлтийн бодлогод оюун санааны хувьд нэгдмэл ойлголттой байж, хүн бүр хамтарч ажиллаасай гэж хүсч байна.Ингэж  бид хөгжлийн шийдлээ олж, үр дүнг гаргаж Монгол улсын хөгжил дэвшил илүү өндөр төвшинд хүрч очно гэдгийг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Журмын гишүүддээ нөхөддөө, Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдээ баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.   

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН